Ажлын байр

Монгол Улсын томоохон хуулийн нөхөрлөлийн нэг “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН нь үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбоотойгоор Эрх зүйч ажилд авч байна.

Албан тушаал: Эрх зүйч

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Англи болон Монгол хэл, ярианы болон бичгийн чадвартай,
  • Гэрээ, хэлцэл, эрх зүйн бусад бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Компютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн,
  • Мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсан хуульч байж болно.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Харилцааны өндөр ур чадвартай,
  • Зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай,
  • Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Цээж зураг 3х4 (1 хувь)
  • СV болон албан захиа
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар (1 хувь)
  • Хуульчийн гэрчилгээний хуулбар (хэрэв авсан бол)

Ажилд орохыг хүссэн анкетыг доорх хаягаар ирүүлнэ үү. info@mdsa.mn

Зөвхөн эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбоо барьж ярилцлаганд дуудна.