Бидний тухай

“ЭмДиЭс ХаанЛекс” ХХН (хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл) нь өөрийн эрхэлж байгаа онцлог үйл ажиллагааныхаа хувьд Монгол Улс дахь хамгийн том, олон гишүүнтэй хуулийн нөхөрлөл юм. Энэхүү нөхөрлөл нь ”Эм Ди Эс Ассошэйтс” болон “ХаанЛекс Адвокэйтс” хоёр ЗБН (зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл)-ийн нэгдлийн үр дүнд байгуулагдсан. Бид өөрсдийн ажлын арвин их туршлага, олон улсын эрх зүйн мэдлэгтээ түшиглэн үндэсний болон олон улсын хөрөнгө оруулагчдад төрөл бүрийн салбарт эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Ингэхдээ бид үйлчлүүлэгчийнхээ бизнесийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож ажиллах талаар маш их анхаарал тавьж, тэдний нөхцөл байдалд нийцэх бодит шийдлийг олж чаддаг. Манай үйлчлүүлэгчид нь Төрийн Өмчит Компани,  төрийн байгууллагуудаас эхлэн, oлон улсын байгууллага, хувийн хэвшлийн томоохон компаниуд байдаг. Тухайлбал, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банк (АХБ), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Хилийн чанад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC), Майкрософт Корпорац, ZTE Монгол, Хаан Банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, хэд хэдэн яам, Монголын хөрөнгийн бирж зэргийг нэрлэж болно. Үүнээс гадна Baker McKenzie, Norton Rose Fulbright, Milbank зэрэг олон улсын хуулийн фирмийн хүсэлтээр гол төлөв Монгол Улсын үндэсний эрх зүйн зохицуулалт, практикийн асуудлаар зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. Урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэн хөгжиж байгаа олон улсын томоохон хуулийн фирмүүд болох Clyde & Co LLP, Sidley Austin LLP-тэй тус нөхөрлөлийн  эхлүүлсэн хамтын ажиллагаа нь бидний мэргэжлийн ур чадварыг улам сайжруулж, олон улсын стандартад нийцсэн эрх зүйн зөвлөх үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх боломж олгож, хууль зүйн хил дамнасан асуудлыг шийдвэрлэх бидний давуу талыг тодорхойлдог. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийг хууль эрх зүйн салбарын тэргүүлэх Legal500 болон AsiaLaw хэвлэлүүд хүлээн зөвшөөрч, санал болгож буй хуулийн фирмүүдийн түвшинд үнэлсэн нь манай мэргэжилтнүүдийн туршлага, амжилтуудыг батлан харуулж байна.