Нийтэд тустай сайн дурын мэргэжлийн зөвлөгөө өгөх

ЭмДиЭс ХаанЛекс ХХН  нь төлбөрийн чадваргүй хувь хүн, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн, нийтэд тустай, сайн дурын, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Бид тийнхүү нийтэд тустай сайн дурын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нь хуульчдын үндсэн чиг үүрэг гэдэгт итгэдэг.Нийтэд тустай сайн дурын мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд бид зорилтот бүлэгт хамгийн их тулгамддаг газрын харилцаа, хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэх мэт тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн  үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хангамж, үйлчилгээтэй холбоотой хууль тогтжоомжийн талаар сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэх мэт тэдний эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг.