06 Apr Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хууль тогтоомж (2013.04.06)

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭРХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХИЙДЭЛ, ДАВХАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЗАМААР БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ, ЦААШДЫН ЧИГ ХАНДАЛАГЫГ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ТУСГАХ САНАЛ  ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ”

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.

 Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.

            Дэлхийн хүн ам өсөхийн хирээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо ч улам бүр нэмэгдэж байгаа юм. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өссөөр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ, тайлан харуулж байна. Ялангуяа, ийм байдал хөгжлөөр буурай болон хөгжиж байгаа улс орнуудад харьцангуй өндөр хувьтай байдаг. Хэнд ч, хэдийд ч тохиолдож болох учраас хөгжлийн бэрхшээлийн асуудал хүн бүрийн асуудал мөн билээ.

            Хөгжлийн бэрхшээлийг ядуурал, ядуурлыг хөгжлийн бэрхшээл сүүдэр мэт дагах нь олонтаа. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний дутагдал, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс ядуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг байхад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, орчин хязгаарлагдмал учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олонх нь ядуу амьдарч байна. Ядуурал хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрх зөрчигдөхөд хүргэдэг гол шалтгаан билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ийнхүү ноцтой зөрчигдөж, алагчлагдаж байхад дэлхийн 45 улс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг алагчлахыг эсрэг буюу түүнтэй ижил төстэй хууль тогтоомжтой байна.

            2004 онд АНУ-д хийсэн судалгаагаар хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 35 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байхад эрүүл хүмүүсийн 78 хувь хөдөлмөр эрхэлж байв. Судалгааны санал асуулгад оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гуравны хоёр нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч ажил олддоггүй гэсэн байна.

            Нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг нь үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Өнгөрсөн түүхийн ихэнх хугацаанд, дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрүүл иргэдийн нэгэн адил оролцох эрхтэй болохыг нь үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэгийг хүртэгч” , “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект” мэтээр хандаж ирсэн. Ийм ч учраас утга зохиол, соёл урлаг, нийгмийн шинжтэй сурталчилгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж энэрэх, туслахыг хүссэн өнгө аяс зонхилж, харин сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн амьдрал оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох утга агуулга төдийлөн хөндөгддөггүй байв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохуурхах, нэр төрийг нь доромжлох, элдэв нэр хоч өгөх, цэрвэх, цээрлэх хандлага ч нийгэмд байдгийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж зовох, ил гаргахаас нуух нь бидний эргэн тойрон байдаг асуудал хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэргэнцэртэй, таягтай гэх зэргээр хүнийг нь биш, тусгай хэрэглэгдэхүүн, согогоор онцлон нэрлэж, тахир дутуу гэх мэтээр өөрсдөө ч хэлэхээс эвгүйцэм нэр томъёогоор дуудах нь ч мөн хүнлэг бус харьцаа болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг нь бий болгох нь хүний эрхийн зарчим юм. Чухам энэ л зарчмын үүднээс хөгжлийн бэрхшээлтэй асуудалд хандахыг хүний эрхийг хамгаалагчид чухалчилдаг. Азгүй тохиолдлоор хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч түүнийг золгүй хувь тавилан угтах ёсгүй билээ.

 

Монгол Улсын Хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогоор Монгол Улсад нийт 108.1 мянган хөгжлийн бэрхшжээлтэй иргэн байгаагийн 59.7 мянга нь эрчүүд, 48.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 34.0 хувь нь төрөлхийн 66.0 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлд өртөх тохиолдол өндөр байгааг харуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн амын тоог хөгжлийн бэрхшээлтэй хэлбэрээр авч үзвэл нэгд хөдөлгөөний, хоёрт сэтгэцийн, гуравт хавсарсан болон бусад, дөрөвт харааны, тавд сонсголын, зургаад ярианы эмгэг тус тус орж байна. Өөрөөр хэлбэл, биеийн тодорхой хэсгийг хөдөлгөх чадваргүйн улмаас хүний амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар нь алдагдсан иргэд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн өндөр буюу 28.9 хувийг эзэлсэн байна. Энэ нь ярианы бэрхшээлтэй хүн амаас 5.2 дахин, сонсголын бэрхшээлтэй хүн амаас 2.5 дахин тус тус өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын 10, түүнээс дээш насны 32.5 хувь нь ямар нэг түвшний боловсрол эзэмшсэн байхад, хөгжлийн бэрхшээлтэй 10, түүнээс дээш насны боловсролтой хүн амын хувь түүнээс 14.5 пункцээр доогуур байна.

Дээд боловсролтой эсвэл боловсрол эзэмшээгүй хүн амын хувьд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс хамааран мэдэгдэхүйц ялгаа ажиглагджээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын 7.7 хувь нь дээд боловсролтой байхад нийт хүн амын дундах дээд боловсролтой хүн амын эзлэх хувь түүнээс 2.4 дахин өндөр байв. Эсрэгээр, хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн боловсрол эзэмшээгүй хүн амын хувь нийт хүн амаас 3 дахин өндөр байна.

Хот суурин газарт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 3 нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байгаа нь хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлт байсан бол хөдөөгийн иргэдийн 32.1 хувь нь боловсрол эзэмшээгүй байсан нь боловсролын түвшний бусад ангилалтай харицуулахад өндөр хувийг эзэлж байв. Энэ нь хот суурин газартай харицуулахад хөдөө орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд боловсрол эзэмших боломж тэр бүр нээлттэй бус байгааг илэрхийлж байна.

Олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 87.8 хувь нь боловсрол эзэмшсэн бөгөөд боловсрол эзэмшээгүй ч бичиг үсэг үл мэддэг байдал харицангуй доогуур байна. Энэ нь удамшил, төрөлттэй холбоотой шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй төрсөн хүн амын хувьд боловсрол эзэмших нөхцөл бололцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд ярианы болон сэтгэцийн бэрхшээлтэй 2 хүн тутмын нэг нь боловсролгүй хүмүүс байхад, бусад хэлбэрийн бэрхшээлтэй хүн иргэдийн 11.7-19.6 хувь нь боловсрол эзэмшээгүй байлаа. Үүнээс хархад яриа болон сэтгэцийн бэрхшээл нь хараа, сонсгол, хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүмүүстэй харицуулахад сурч боловсрох боломжийг илүү хязгаарладаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн үйлчилгээ, халамжийн талаарх хууль тогтоомжийн судалгаанд үндэслэн цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогод тусгах асуудлаар судлаачид, олон нийтийн санаа бодлыг танин мэдэх, бүх талын оролцоог дэмжих нь шинэчлэлийн Засгийн газрын чухал зорилтуудын нэг, шинэ хандлага, шинэ арга барил болоод байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болгох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардагдах хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, энэ зорилгод өөрсдийн оролцоог нь дэмжих,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай сан байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх, орон сууц, сургууль болон үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг байгуула, эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх зэрэг тодорхой зорилт тавиад байна.

  • ТАЛАРХАЛ

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, эрх зүйн орчны хийдэл, давхардлыг тодорхойлох замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах  санал, зөвлөмж боловсруулах”  эрх зүйн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх энэхүү сонирхолтой төслийг хэрэгжүүлэх боломж олгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, дэд сайд Э.Тамир, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, хамтран ажилласан сайдын зөвлөх Д.Даштамир, Газрын дарга Д.Амарсайхан, мэргэжилтэн Н.Рэнцэнханд болон тус яамны хамт олон,  Б.Нарантуяа  захиралтай Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хамт олон, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож санал солилцсон ХБИ-ийн ТББ-ын нийт төлөөлөгчид,  уг төслийг санхүүжүүлсэн Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан төслийн хамт олон, хатагтай П.Бямбадорж, миний судалгааны ажилд тусалсан “Эм Ди Эс энд Ассошейтс”  хуулийн фирмийн туслах хуульчдад  гүн талархал илэрхийлж байна.

Гэрээ болон түүний хавсралтад заасан ажлын удирдамж, хуваарийн дагуу эцсийн тайланг гарган үүгээр хүргүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

  • ЗОРИЛГО

Энэхүү ажлын зорилго нь Ахмад настны чиглэлээрх хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, эрх зүйн орчны хийдэл, давхардал, зөрчлийг тодорхойлох замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах санал, зөвлөмж гаргахад оршино.

  • СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛ

 

Бид энэхүү эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга, арга зүйн талаар ХАХНХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэн батлуулсны үндсэн дээр хэрэгжүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээнд бид дараах арга, аргачлалыг баримталлаа:

  • Хууль зүйн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  • Бичиг баримтын судалгаа шинжилгээ
  • Газар дээрх судалгаа шинжилгээ
  • Салбарын судалгаа шинжилгээ \үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, аргачлал, тэргүүн туршлага, төрийн болон төрийн бус байгууллагын практик үйл ажиллагаатай танилцах г.м\
  • хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах
  • Түүвэр судалгаа
    • Оюуны өндөр чадавхитай ахмад настны хөдөлмөрлөх хэрэгцээг тандах судалгаа
    • Ахмад настны амьдралын чанарын судалгаа
  • Статистик мэдээлэл, судалгааны тайлан
  • Санал зөвлөмж, хууль зүйн дүгнэлт гаргах.

 

ХОЁР. “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН”

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсныг судлав.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ийн Конвенцийн 1.2-т: “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нэгдэн нийлсний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон этгээдийг хэлнэ” гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын хуулийн 3.1-д: Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгохоор заажээ.  Конвенцийн заалтыг дотоодын хуулиар дордуулж, дутуу тодорхойлсон гэж үзэж байна. Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нийгмийн орчин, хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэргэнцэр ашигладаг хүн ямар нэг ажил хийх чадваргүйдээ биш, гагцхүү түүний ажлын байр тэргэнцэртэйгээ орох, гарах, ажиллах нөхцөлийг бий болгож чадаагүй учраас тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адилаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн нэгэн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдний хэрэгцээг хангахуйц сургалтын орчин, гарын авлага, багш байхгүйгээс, сургууль тэдэнд хүртээмжтэй бишээс тэр бүр амжилттай суралцаж чаддаггүй байна. \ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН\ХҮН ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГТ ТОДОРХОЙЛСОН БАЙДЛЫН АНАЛИЗ-ийг хавсаргав\

Дээрх анализийн гол дүгнэлт нь Монгол Улсын эрх зүйн системд одоогоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу хүн” гэдэг нэгдсэн ойлголт тогтоогүй байгааг харуулж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж тогтоогдсон хүмүүс давхацдаг эсэх, зөрүүтэй байдаг бол ямар байдлаар ялгагдсан байдаг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар ХБИ гэдэг үнэмлэх авахаа мэдэхгүй, аваагүй хүмүүс нь статистикт хэрхэн тусгагддаг вэ гэдэг асуулт манай багийн хувьд хариулт олоогүйг мөн тэмдэглэж байна. Иймд төрийн болон холбогдох байгууллагууд зөвлөлдөн нэгдсэн байдлаар энэ нэр томъёог тодорхойлон хуульд тусгах шаардлагатай. Нэгдсэн нэр томъёог холбогдох бүх хууль, эрхзүйн болон бодлогын бичиг баримтад хэрэглэж хэвших, “тахир дутуу” гэдэг таагүй нэр томъёо хэрэглэсэн 40 хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг тодорхойлсон хэсэгт “бие, эрхтэн, хөгжлийн онцлог” гэсэн нэр томьёо  оруулах шаардлагатай бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь төвөгтэй процесс болох тул түүнийг хүлээлгүйгээр наанадаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хуульд энэхүү тэгж эрхийн  болон тэгш боломж олгох зарчмыг суулгаж өгөх нь зүйтэй.

 

ГУРАВ. ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУУЛЬ ТОГТООМЖИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ХЭРХЭН ТУСГАГДСАН БОЛОН ТЭДГЭЭРИЙН УЯЛДАА ХОЛБОО, ДАВХАРДАЛ, ХИЙДЛИЙН СУДАЛГАА

 

Хууль тогтоомжийн албан ёсны цахим сан болох www.legalinfo.mn –аас хайлт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлын талаар хэм хэмжээ тогтоосон нийт 61 хууль, эрх зүйн бусад 54 баримт бичгийг сонгож,  холбогдох бүх зүйл, заалтыг уншиж,  дээр дурдсан хууль, эрх зүйн акт, бодлогын баримт бичгийн  130 гаруй заалтыг түүвэрлэн авч анализ хийх, хайх ажлыг гүйцэтгэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэгэн хавтгай дээр байрлуулан анализ, харьцуулалт хийж, судлаачдын багийн дүгнэлт, санал, зөвлөмжийг тусгасан “Хүчин төгөлдөр хууль тогтоомжид ахмад настны эрх, нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хэрхэн тусгагдсан болон тэдгээрийн уялдаа холбоо, давхардал, хийдлийн судалгаа”-гаа бид цаашид “Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн матриц” буюу “Хууль тогтоомжийн матриц” гэж энэ тайланд нэрлэсэн болно. \МАТРИЦЫГ ХАВСАРГАВ\

Давхардал, хийдэл, зөрчлийн талаар уг file  дээр манай багийн хийсэн анализ, дүгнэлтийг улаан өнгөөр, www.legalinfo.mn дээрээс олдохгүй байгаа  буюу өөр ямар нэг асуудалтай эрхийн актын талаархи мэдээллийг цэнхэр өнгөөр, төрийн эрх бүхий байгууллагаас батлан гаргахаар хуульд заасан боловч одоогоор батлагдаагүй байгаа буюу батлагдсан эсэх талаар тухайн төрийн байгууллага нь одоогоор бидэнд хариу ирүүлээгүй буй тул тогтоож чадаагүй хуулийн хэсэг, заалтыг хараар будаж тус тус тэмдэглэсэн болно.

Энэхүү матрицийг боловсруулахдаа хууль зүйн шинжлэх ухааны судалгааны нийтлэг арга зүйг удирдлага болгохын зэрэгцээ ”Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 2010 оны 68 дугаар тогтоол, “Аргачлал батлах тухай”  ХЗДХС-ын 2010 оны 84 дүгээрр тушаал, ХЗДХЯ, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2010 онд хамтран гаргасан гарын авлага зэргийг анхааран ашигласан болно. Хууль зүйн цахим мэдээллийн сангаас олдохгүй байгаа эрхийн актуудын талаар ХЗЯ-нд албан бичиг илгээн хариу авсан боловч зарим акт олдоогүй тул салбарын яамд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр хандах зэргээр мэдээллийг аль болох бүрэн цуглуулахыг хичээсэн болно. Хууль тогтоомжийн матриц нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актын давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж уялдаа холбоог сайжруулах талаарх манай багийн санал, зөвлөмжийг нэг дэлгэц дээр харах боломж олгоно.

Холбоотой хуулиудын хамрах хүрээ, зохицуулалтын талаар судалж, хуулиас бусад эрх зүйн акт, бодлогын баримт бичгүүд \УИХ, Засгийн газар, Сайд (Яам), Агентлаг болон бусад холбогдох байгууллагын шийдвэр, төсөл, хөтөлбөр\, шийдвэр гаргагчдын тавьсан илтгэл,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавигдсан мэдээлэл, судалгааны материал, статистик мэдээлэл, сэдэвчилсэн судалгааны тайлан, зарим гадаад улсын ижил төстэй хуулийн зохицуулалт зэргийг харьцуулан судалсан болно. Энэхүү зөвлөх үйлчилгээнд ашигласан материалын жагсаалтыг, эх сурвалжийг нь зааж энэхүү тайланд хавсаргав. \АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТЫГ ХАВСАРГАВ\

Хууль тогтоомжийн матриц-судалгааны явцад хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, эрх зүйн орчныг цаашид боловсронгуй болгох талаар дараах гол дүгнэлтүүдийг хийж, санал зөвлөмжөө гаргаж байна:

  1. Үндсэн хуулийн 16.5-д: өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Өндөр насны тэтгэвэр, мөнгөний тусламж, авах эрх зүйн орчинг Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Ардын болон Гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиар бүрдсэн. Харин “эд” гэдэгт юуг хамааруулж ойлгох асуудлыг судлах шаардлагатай. Бидний үзэж байгаагаар таяг, тэргэнцэр зэрэг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, асрамжийн газар байрлуулахаас гадна, орон сууцаар хангах асуудлыг хамааруулж авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ зорилгоор Нийслэл, аймаг, сумын мэдэлд орон сууцны сан бий болгож болох юм. Түүнчлэн асрамжийн газар, өдөр өнжүүлэх, хоноглох байрны хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авах нь Үндсэн хуульд заасан энэ эрхийг бүрэн хангахад дөхөм болно гэж үзлээ.
  2. Аливаа хуулийн зохицуулах харилцаа, зохицуулалтын хамрах хүрээ нь уг хуулийн зорилтоор шууд тодорхойлогддог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн зорилтыг тодорхойлохдоо: 1.Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, энэ талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. НҮБ-ийн конвенци ямар зорилгоор батлагдсан бэ гэдгийг судлахад Конвенциар баталгаажуулсан эрхүүдийг гэрээг хүлээн зөвшөөрсөн улс орнууд тэдгээрийг хүндэтгэн сахих \эрхийг эдлэхэд хөндлөнгөөс оролцохгүй, зөрчихгүй байх\, хамгаалах \эрх, эрх чөлөөг зөрчихөөс төр хамгаалах үүрэг-санкциас гадна квот, ажлын байрыг тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглох үүрэг г.м\, хангах \хууль тогтоох, захиргааны, шүүхийн, төсвийн болон бусад арга замаар тэдгээр эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бий болгох\ үндсэн гурван үүргийг төр хүлээдэг байна. Манай хуулийн 1.1-д “Нийгмийн хамгаалал”, “нийгмийн үйлчилгээ”  гэсэн ялгаатай ойлголтыг нэгтгэж  “нийгмийн хамгааллын үйлчилгээ” гэсэн шинэ нэр томъёо хэрэглэжээ. Түүнчлэн “үйлчилгээний…  хэмжээ” гэсэн нь логикийн хувьд тохиромжгүй байна. Уг хуулийн зорилтод дурдсан “нийгмийн хамгааллын үйлчилгээ” гэдэг  ойлголт нь уг хуулийн 4 дүгээр зүйлд “нийгмийн хамгааллын арга хэмжээ” гэсэнтэй зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, ойлголт, нэр томъёоны зөрүү байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудал нь бүх нийтээр анхаарах ёстой асуудал байтал зөвхөн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын  хүлээх эрх, үүргийг тодорхойлохоор хязгаарласан нь буруу байна.  ОХУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны нийгмийн үйлчилгээний тухай 1995 оны хуулийн зорилт нь хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны нийгмийн үйлчилгээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах,  нийгэмд хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх зарчмыг тогтоох үүднээс  хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны  эдийн засаг, нийгэм, эрх зүйн баталгааг бий болгоход оршино гэж заасан байна. 1996 онд батлагдсан БНХАУ-ын Ахмад настны эрхийг хамгаалах тухай хуулийн 1.7-д: Ахмад настны хууль ёсны эрхийг хамгаалах нь нийгмийн бүх нийтийн үүрэг хариуцлага мөн гэжээ. ОХУ, БНХАУ-д Ахмад настны эрхийг баталгаатай хангах асуудлыг гол үзэл баримтлалаа болгон хуулийн зорилтоо тодорхойлсон байх бөгөөд энэ хандлагыг цаашид хуулийг боловсронгуй болгохдоо анхаарах нь зүйтэй.  Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  хүний эрхийн үүднээс хандах хандлага, нийгэмд хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх, бүх нийтийн хариуцлагыг тогтоох зарчмыг гол үзэл баримтлал болгох чиглэлд анхаарах нь зүйтэй байна.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар \10.4\ нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахад үнэмлэх шаардах нь зүйтэй. Харин бусад эрхийг нь үнэмлэх аваагүй гэдгээр зөрчигдөж болохгүй. Жишээ нь, Бүртгүүлж гэрчилгээ аваагүй хүн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнээр байцаагдах тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэмлэх байхгүй гэдгээр өмгөөлөгчгүй байцаасан тохиолдол байна. Ингэж ЭБШХуульд заасан заавал өмгөөлөгчтэйгөөр байцаагдах эрх нь зөрчигдөж байна.
  4. Нийгмийн халамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд хүнд суртлыг багасгахад чиглэсэн өөрчлөлт оруулах нэн  шаардлагатай.  Уг хуулийн дурдсан зүйл, заалтын  дагуу Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журамыг Засгийн газрын 2012 оны 185 дугаар
    тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталжээ. Энэ журмын  зургаадугаар зүйлийн дагуу бүрдүүлэх бичиг баримт нь  ихээхэн хүнд суртал үүсгэж байна. Энэ журамд тоочсон бичиг баримтыг нь мэдэж, явж цуглуулах чадвар тухайн ХБИ-д бараг байхгүй. Ганц бие буюу  чадал муутайхан өрхийн ХБИ  энэ халамжийг нь хүртэх боломжгүй, харин ч үр хүүхэдтэй боломжийн хүмүүс нь уг эрхээ хэрэгжүүлдэг байж болохоор байна. Монгол Улсын 15, түүнээс дээш насны 18 хүн тутмын нэг нь /5.5 хувь/ бэлбэсэн хүмүүс байсан бол хөгжлийн бэрхшээлтэй 11 хүн тутмын нэг нь /9.0 хувь/ ганц бие, өрх толгойлон амьдарч байлаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хувьд эмзэг шинжтэй аж төрөх тохиолдол арай илүү байгааг харуулж байна.

Уг журамд бичиг баримт шаардсан 29 заалт бий.  Жишээ нь, уг журмын 6.3.5-д зааснаар орон гэргүй хүн халамжид хамрагдахын тулд орон сууц, хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа гаргуулах ёстой. Лавлагаа авахад яаралтай бол 10000, ердийн бол 5000 төгрөг байгаа. Орон гэргүй хүн энэ лавлагааг авах мөнгөтэй юу? Төрийн байгууллагууд мэдээллээ цахим хэлбэрт оруулж, сүлжээгээрээ холбогдох албан тушаалтан шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдүүлэх нь зүйтэй байна. Хэрэв тийм боломж бүрдүүлбэл дээрх 29  заалтаас даруй 18 нь хүчингүй болж хасагдахаар байна гэсэн тооцоо гарч байна. Мянганы сорилын сан дээр  Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, цахим мэдээлэл, сүлжээ нэвтрүүлэх зорилго бүхий PINN   хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам уг хөтөлбөртэй одооноос хамтран ажиллаж хүнд суртлыг багасгах эрх зүйн болон техникийн орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна. Иргэний бичих өргөдлийн маягтын авах үйлчилгээнийх нь онцлогт нийцүүлэн гарган бөглүүлж, ниймийн ажилтан “check“  хийх байдлаар асуудлыг хүнд сурталгүй болгох арга зам байна гэж үзэж байна.

  1. ХБИНХТХ-ийн 13.2-т Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг буруу тогтоож тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсгэсэн албан тушаалтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлнэ гэжээ. Гэтэл Нийгмийн халамжийн тухай хууль нь 32 зүйлтэй байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 31.1-т Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг үйлдэлтэй нь холбоотойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын байцаагч 50000-100000 төгрөгөөр торгоно гэсэн нь илүүтэйгээр иргэнд холбоотой хариуцлага байна. Гэтэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6-д Хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг 25 000-50 000 төгрөгөөр шүүгч торгоно гэж заасан нь торгуулийн хэмжээ бага, захиргааны зөрчлийн шинж чанарыг харгалзан хариуцага хүлээлгэх зарчим алдагдсан, шүүхээр шийдвэрлүүлэх хэмээн хариуцлага ногдуулах процессийг хүнд сурталтай болгосон байна. Хууль тогтоомж хэрхэн хоорондоо уялдахгүй байгааг энэ жишээ нотолж байна.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд ХБИ-ий 7 хоногийн ажлын цагийг шууд 36 цаг гэж заасан нь учир дутагдалтай байна. Монгол улсын олон улсын гэрээ тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн тухай 168 дугаар зөвлөмжийн II.11-ийн (k) “ тухайн үед ердийн ажлын цагаар ажиллах боломжгүй буюу цаашид тийм боломжгүй байж болох тахир дутуу хүнийг чадавхид нь тохируулан ажлын цагийг богиносгох бусад зохицуулалт хийх” гэснийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 71-р зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Матрицаас зарим жишээ татахад ийм байна. Бусад асуудлаархи саналыг матрицаас харна уу. Хуулийг боловсронгуй болгох үед хэлэлцэж тусгах нь зүйтэй гэдэг үүднээс судлаачийн саналыг тэмдэглэсэн болно.

 

ГУРАВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

             Төрийн байгууллагуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний  зураглалыг чиглэл бүрээр  нэг дэлгэц дээр харуулахыг хичээлээ. \“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮГЭЭС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ТЭДЭНД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ЗУРАГЛАЛ” –ыг хавсаргав\ . Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн матриц, Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тодорхойлолтын талаар хийсэн анализтай уялдуулан  төрийн байгууллагын чиг үүргийн зураглалд анализ хийж дараах гол дүгнэлтийг хийж, санал зөвлөмж өгөх нь зүйтэй гэж манай баг үзлээ.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

  1. Улсын их хурал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн тодорхой бүрэн эрх, чиг үүргийг хуулиар хүлээгээгүй байна.
  1. Засгийн газрын тухай хуулийн Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалалтын талаархи Засгийн газрын бүрэн эрх  гэсэн 9 дүгээр зүйлийн -д: Хүн амын бодлого, түүний дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын талаар төрөөс явуулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ хэмээн заасан боловч ХБИ-ний асуудлыг орхигдуулжээ.
  1. Бүх шатны Засаг дарга нарын үүрэг нь ихэвчлэн төрийн ямар байгууллагатай ямар асуудлаар харьцахтай холбоотой харилцааг түлхүү тодорхойлсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүндээ хандсан нэг ч үүрэг хуулиас харагдахгүй байна гэхэд хилсдэхээргүй байна
  1. Нийгмийн даатгал, халамжийн сангийн хөрөнгө нь зөвхөн банкинд хадгалуулахаас өөрөөр нэмэгдүүлж, санхүүгийн менежмент хийх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь эдгээр сан удаан амьдрах чадваргүй, эсхүл төсвөөс байнга хамааралтай байгааг харуулж байна. Хэрэв санхүүгийн менежмент хийж, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн хэрэгсэл, механизм ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн  сайн дурын үндсэн дээр тэтгэврийн санд хөрөнгө хуримтлуулан, мэргэшсэн хөрөнгийн удирдлагад хариуцуулан менежмент хийх эрх зүйн орчинг бүрдүүлбэл одоо ажил хөдөлмөр эрхэлж орлого олж буй хүмүүс ирээдүйн болзошгүй эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалагдаж, санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй байх боломжтой . Хувийн хэвшлийн санаачлагыг дэмжиж, Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль боловсруулан батлуулж, мөрдүүлэх нь  бидний судалж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болох төдийгүй энэ нь санхүүгийн зах зээл, ялангуа хөрөнгийн зах зээлийг  хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн \”хүн” гэх үү\ гэдэг нэр томъёог төрийн байгууллага бүр, эсхүл салбарын хууль эрх зүйн актуудад өөр өөрөөр тусгасныг төрийн байгууллагууд зөвлөлдөн олон улсын конвенцид нийцүүлэн нэгдсэн журмаар тодорхойлох шаардлагатай. Хэрэв нэгдсэн ойлголт тогтоох боломжгүй бол салбарын онцлогийг тусгасан ойлголтоо тогтоож, ямар тохиолдолд хэрэглэхийг тус бүрт нь тодорхойлох хэрэгтэй байна.

 

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролыг дэмжих чиглэлээр боловсролын багц хууль, боловсролын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үүрэг хангалттай тусгагдсан байна. Гэвч сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэмж олгох төдий багаахан хэмжээний эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төдийгөөр хязгаарлагдаж,  суралцах орчин нөхцөл, дэд бүтэц, брайл хэвлэлийн бүтээгдэхүүн,  мэргэшсэн багш,  гэрээр суралцах нөхцөлөөр хангагдахгүй байна. Судалгааны явцад манай ажилтнууд Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагаатай бүрэн танилцаж, төрийн байгууллага, сургууль, соёл, үйлчилгээний газруудаар явж ХБИ-д ээлтэй орчин хэрхэн бүрдүүлсэн талаар  харуулсан “Зурагтай тэмдэглэл”   зэргийг үндэслэн бид ийм дүгнэлтэд хүрч  байна.
  2. Боловсролын хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эрхийн чиглэлээр үүрэг болгосон олон заалтууд оруулсан боловч, тухайн дурдсан орчныг бүрдүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг орхигдуулсан байна. Энэ нь хуульд заасан үүрэг нь тунхаглал болж үлдэх аюултай. Энэ нь  илтгэл тайлан бэлтгэхэд дурдах, ярих зүйл ихтэй боловч ХБИ-дээ наалдацгүй орчин үргэлжилсээр байх төлөвтэй байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Гэрийн үйлчилгээнд эрүүл мэндийн үйлчилгээг хамруулж байгаа ОХУ-ын зохицуулалтыг судалж хуульд оруулах боломжтой.
  1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс зөвхөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоох чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль ОХУ-ын хууль \1995.11.15, N 181 ФЗ\-ийг үзэж танилцсан. Уг хуульд зааснаар Эмнэлэг- нийгмийн магадлах комиссийн чиг үүргийг хуульчлан тогтоосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд зөвхөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоогоод зогсохгүй түүний сэргээн засалт нөхөн сэргээх талаархи бүх талын дүгнэлт, зөвлөмж өгч, тухайн хүнд тохирсон хувиын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг тооцож, дүгнэдэг байна.  Сэргээн засалт нөхөн сэргээх тухай ойлголт нь эмчилгээ, өөртөө үйлчлэх чадвартай болгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, боловсрол эзэмшүүлэх, тохирох ажилтай болгох, нийгэм-орчин, нийгэм-хүмүүжил, нийгэм-сэтгэлзүй, нийгэм-бие бялдрын сэргээн засалт, нийгэм ахуйн дасан зохицолт, биеийн тамир, спортын арга хэмжээ, хууль зүйн зөвлөгөө зэрэг бүх шаардлагатай үйлчилгээг хамруулж авч үздэг туршлагыг судалж  ЭХМК-ийн чиг үүргийг өргөжүүлж, үүрэг, хариуцлагыг хуульчлан тогтоох шаардлагатай.  Эмнэлэг- нийгмийн магадлах комиссийн чиг үүргийг хуульчлан тогтоож, ХБИ бүрт тохирсон хувийн сэргээн засалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг болбол тэдэнд маш их үр дүнтэй болох бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтлэг үйлчилгээний үндэсний төвийн үйл ажиллагаа олон талт мэргэжлийн дэмлэг, зөвлөмжийн дагуу илүү үр дүнд хүрэх боломтой байна. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв шиг байгууллагыг эхний ээлжинд бүсийн төвүүдэд, цаашилбал хөдөө орон нутагт аль болох олноор байгуулах нь зүйтэй байна.
  2. Хориос доошгүй жилийн хугацаагаар шимтгэл төлж амжаагүй боловч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрээр ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчин, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрөөс олгож буй санхүүжилтийн хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэлийг наад зах нь 20 жил төлсний үндсэн дээр өндөр насны тэтгэвэр авч буй ахмад настанд нийгмийн даатгалын сангаас зарцуулж буй хөрөнгийн хэмжээнээс харьцангуй өндөр гарч байгааг судалгааны явцад анхааралдаа авахыг ХАХНХЯ-ны зүгээс бидэнд хүссэн. Энэ асуудал ажлын удирдамжид ороогүй боловч бид анхааралдаа авсан бөгөөд зайлшгүй эмнэлгийн нарийн мэргэжлийн мэдлэг шаардсан асуудал байсан тул тусдаа судалгааны зүйл байх юм гэж үзлээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн чиг үүрэг, үйл ажиллагааг дахин нягталж, дээр дурдсан агуулгаар аль болох хуульчан тогтоох шаардлагатай байна. Урьд нь эдгээр комисс нь  аймгийн түвшинд шийдвэр гаргаж байсныг 2008 оноос сум, дүүргийн түвшинд шийдвэр гаргаж байхаар өөрчилсөн нь үйлчилгээг иргэдэд ойртуулсан  сайн талтай боловч тэр хирээр хяналт суларсан байж болзошгүй байна. Түүнчлэн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай”  \Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны  12 дугаар сарын 17-ны өдрийн 274 /135 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт\,  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай”  \Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаал\ зэрэг эрх зүйн баримт бичгийг эмнэлгийн нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэйгээр хянаж үзэх шаардлагатай байж болох юм гэж үзэж байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ийн Конвенцийн 27 дугаар зүйлд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайх, ажилд орох, ажиллах болон ажилдаа буцаж орох боломж, нөхцөл, мэргэжлийн хувьд дэвших боломжийг ХБ хүмүүст олгох явдлыг хөхиүлэн дэмжих, мөн түүнчлэн ХБ хүмүүсийг ажлын байранд боломжит хэрэглэгдэхүүнээр хангах гэж заасан. Улмаар уг заалтыг хэрэгжүүлэх нэг механизм болгож Монгол Улсын Олон улсын гэрээТахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн тухай 168 дугаар зөвлөмжид ХБ иргэдийг боломжтой бол тухайн ажил нь өөрийн сонголтод нь нийцсэн байвал гэж заасан. Эдгээр конвенцийн шаардлага хэрэгжихгүй байна.
  2. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд зориулж ажлын байрыг тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглоход 500, түүнээс ч бага доллар шаардагдаж байсан бөгөөд санал асуулгад хамрагдсан ажил олгогчдын 73 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд ямар нэг нэмэлт зардал шаардлагагүй байсан гэжээ. Түүнчлэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамгийн тогтвортой ажилтнууд байдгийг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор ХБИ-д зориулж ажлын байрыг тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглох аж ахуйн нэгж байгууллагын үүргийг хуульчилж, хариуцлагын механизмыг бий болгох шаардлагатай.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтлэг үйлчилгээний үндэсний төвийн чиг үүрэг, Хөдөлмөр эрхлэлтийн сангаас \1.4\ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох гэдгээс өөрөөр ХБИ-ний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн тодорхой чиг үүргийг төрийн байгууллагуудад хуулиар хүлээлгээгүй байна. Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн биржүүд, хөдөлмөр зуучлалын байгууллага, шинээр байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв \төсөвт байгууллага\-ын чиг үүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байртай болгоход чиглэсэн тодорхой үүргийг тусган хуульчлах шаардлагатай. Тэднийг мэдээлэл, бүртгэлдээ авдаг, мэргэжлийг чиг баримжаа, мэргэжил олгох курс, сургуулиар дахин бэлтгэх, ажил олгогчдод санал болгодог систем хэрэгтэй байна.

 

  1. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилт хангалтгүй байгааг ХБИ-тэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр олон хүн шүүмжилж байсан. Квот тогтоогоод түүнийг хэрэгжүүлэлгүйгээр мөнгө төлдөг сонголтыг ажил олгогчид олгосон одоогийн энэ зохицуулалт ХБИ ажилд ороход тус болохгүй байгааг олон жилийн туршлага харууллаа. ОХУ-ын дээр дурдсан хуульд ХБИ-ийг ажлын байраар хангах арга хэмжээний төрөл \ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр квотыг хангах, ХБИ-д тохиромжтой ажлын байрыг тэдэнд хадгалах, ХБИ ажиллуулсан байгууллага аж ахуйн нэгжийг урамшуулах, ХБИ-ний сэргээн засалтын хувийн төлөвлөгөөнд нийцсэн ажлын нөхцөлийг бүрдүүлэх,ХБИ-дэд бизнес эрхлэх нөхцөлийг бий болгох, шинэ мэргэжил эзэмшүүлэх г.м\  ХБИ-ийг ажилд авах квот \2-4 хувь\,  ХБИ-ийг ажлаар хангах тусгай ажлын байр \тусгай тоноглол, нэмэлт төхөөрөмж, тохируулга хийх г.м\ ХБИ-ийн хөдөлмөрийн нөхцөл \манайхтай төсөөтэй\ , ХБИ-ийг ажлын байраар хангах ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлсон  зүйлүүд оруулсан зэрэг туршлагыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд харгалзах нь зүйтэй байна.
  1. Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан ч ХБИ-дэд хийж чадахуйц боломжийн ажил байдаг. Төрөлхийн сонсголын болон харааны бэрхшээлтэй бол хөдөлмөрийн чадвараа 70-100 хувь, олдмол байдлаар дээрх бэрхшээлтэй бол 50-80 хувь, явах эрхтэний бэрхшээлтэй бол 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж тогтоодог журамтай. Гэсэн  хэдий ч ажиллах орчин, дэд бүтцийг бий болгосон тохиолдолд сонсголын бэрхшээлтэй хүн компьютер дээр ажиллах, харааны бэрхшээлтэй хүн утсаар хариулах замаар лавлах үйлчилгээ үзүүлэх, массаж хийх,  явах эрхтэний бэрхшээлтэй хүн видео бичлэг хийх болон компьютер дээр ажиллах зэрэг боломж бий. Гэтэл нэгэнт тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар ажил олгогчид ажилд авахаас татгалздаг учир ХБИ-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигддөг байна.  Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хэдий ч хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүдэггүй байх зохицуулалтыг Нийгмийн даатгалын хуульд оруулбал ажил олгогч энэ мэт шалтаг хэлж ХБИ-ийг ажилд авахаас татгалзах үндэслэл арилна.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр авах болзол хангасан ахмад настны хувьд хуулийн дараахь зохицуулалтаас шалтгаалан өндөр насны тэтгэвэр, группийн мөнгө хоёрын аль нэгийг л авах эрх зүйн зохицуулалттай байна. Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З-д: “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” 9.З-д: “Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй,тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус тус адил байна”. Өндөр настай, дээр нь нэмээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл биетэй өндөр настантай харьцуулбал илүү их асаргаа халамж, зардал хэрэгтэй, илүү их сэтгэлзүйн дарамтыг туулж амьдардаг гэдэг нь ойлгомжтой байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр авах болзол хангасан ахмад настны хувьд  өндөр насны тэтгэвэр болон группийн мөнгөө аль алиныг нь авах эрхийг хуулиар нээж өгөх нь зүйтэй байна. Магадгүй аль өндөр тогтоогдож байгааг нь бүрэн өгөөд, нөгөөг нь хуулиар тогтоосон доод хэмжээгээр нь авдаг байхад ч тухайн ахмад настныг ядуурлаас хамгаалах, ойр дотны хүмүүс, асрамжийн газрын халамж,  үйлчилгээг авахад  дэм болно гэж үзэж байна. Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн 4.1-т: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол хүртсэн Монгол Улсын иргэнд энэ хууль үйлчилнэ” хэмээн заажээ. Гавьяа шагналтай, сайхан амьдарч буй ахмадууд 2 хуульд заасан халамж, тэтгэмж хүртэх боломжтой байхад хөгжлийн бэрхшээлтэй ахмад настны хувьд дээр санал болгож буй зохицуулалтыг хийж болох эрх зүйн жишиг байна гэж үзэж болохоор байна.

ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР:

 

  1. Ээлтэй орчин, ээлтэй дэд бүтэц зөвхөн цаасан дээр л байна. Энэ талаар “Зурагтай тэмдэглэл”-ээс үзнэ үү.
  1. Засгийн газрын хөтөлбөрт заасан ёсоор 2010 он дуусахад ХБ хүүхэд олноор сурдаг сургуулийн барилгыг тусгай тоноглолоор хангаж ХБ суралцагчид ээлтэй орчин, дэд бүтэц бүрдүүлсэн байх зорилт тавьжээ. 2006 онд батлагдсан энэхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн 2011 оны жилийн эцсийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан байна. Уг үнэлгээний тайланд энэ зорилтын хэрэгжилтийг 90   хувь байгаа гэж тодорхойлсныг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Уг үнэлгээний тайланд дурдсанаар Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан CD болон АУДИО хичээл 32 ширхэгийг хөгжмийн хамтаар тараасан. 7-р сургуульд тэргэнцэртэй хүүхэд чөлөөтэй орж гарах зориулалтын зам хийгдсэн.Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүүхэд бие засахад зориулагдсан ОО өрөө хийгдсэн. 1,2 дугаар сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зам хийсэн. Баянхонгор аймаг Ерөнхий боловсролын сургууль бүрт тэргэнцэртэй хүүхэд зорчих зам хийгдсэн. Төв аймагт Угтаал сумын сургууль болон цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бие засах газрыг байгуулсан. Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аюулгүй зорчих хаалга шат хийгдсэн. НХХЯамны харьяа СЗҮТөвийн сургалтын төвийн барилгыг бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглосон гэжээ.  Хөтөлбөр хэрэгжих 5 жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэгтэй Монгол Улсын 4 аймаг, Улаанбаатарт хийсэн бага сага ажлыг “урт” болгон бичээд улсын хэмжээнд уг зорилт 90 хувьтай байна гэж үнэлэх нь үнэхээр учир дутагдалтай.
  1. Зам, барилгын стандарт, норм нормативыг зөрчих явдал түгээмэл байна. Уг норм, нормативуудыг батлах үедээ хуучин барилга байшингуудыг энэхүү стандартад нийцүүлэх арга хэмжээг ямар хугацаанд авах, уг арга хэмжээг хугацаа дуусахад аваагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг эрх зүйн актыг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг нэгэн зэрэг зохицуулаагүй нь зөрчил үргэлжлэх нэг шалтгаан гэж үзэж байна. Дараа нь, уг эрх зүйн акт хүчин төгөлдөр болсноос хойш зураг төсөл нь зохиогдож, баригдсан буюу баригдаж буй зам, барилга байгууламжид стандартыг хангуулах хяналт, хариуцлага байхгүйтэй адил байна.  Ерөөс зам, барилгын зургийг батлах, улсын комисс хүлээн авах үе шат бүрт ХБИ-ийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, түүний зөвшөөрөлгүйгээр нэг ч зураг батлагддаггүй, нэг ч зам, барилга баригдаж эхэлдэггүй байх урьдчилан сэргийлэх хяналтын механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Уг зураг төслийг батлах, байгууламжийг хүлээн авах комисст ХБИ-ийг төлөөлөн хэн оролцож байгааг ил тод мэдээлдэг, холбоо барих мэдээллийг нийтэд хүргэдэг байхыг хуулиар шаардсан ч болохгүй зүйлгүй.
  1. Татварын бодлогоор хувийн хэвшлийг ХБИ-дэд ээлтэй нөхцөл бүрдүүлэх бодлогыг тэлэх нь зүйтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан ХБИ-г ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох зохицуулалтыг ашиглах сонирхол ажил олгогчийн хувьд оновчтой хөшүүрэг гэж үзэхгүй байна. Бидний ажигласнаар ХБИ-д тэтгэмж, тусламжийг үзүүлэхэд өчнөөн олон бичиг цаас, тодорхойлолт шаарддаг халамжийн байгууллага \сан\ нь аж ахуйн нэгжид мөнгө олгохдоо хэрхэн хүнд сурталтай хандах нь ойлгомжтой. Иймд ААНБ-ын төлөх татвараас нь чөлөөлөх, татвар ногдох орлогоос нь хасах гэх мэт механизм нь тэдэнд илүү хүнд сурталгүй байх талтай байна.
  1. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд: 2. Олон нийтийн радио, телевиз хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ дараахь бодлого баримтална: 8.2.7. үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх гэжээ. Энэ нь зөвхөн ОНРТ-д төдийгүй бүх телевизүүдэд хамааралтай үүрэг байх ёстой.

 

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨР, СТРАТЕГИ

           

Судалгааны явцад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой  Засгийн газрын бодлого, стратегитэй товч танилцсан болно.  Дараах бодлогын баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар төрийн бодлого тусгагдсан байна:

  1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2007 оны 225 дугаар тогтоолын хавсралт/
  2. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 282 дугаар тогтоолын хавсралт/
  3. Замын хөдөлгөөн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 315 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/
  4. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2007 оны 175 дугаар тогтоолын хавсралт/
  5. Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2011-2012 оны төлөвлөгөө /Засгийн газрын 2011 оны 81 дүгээр тогтоолын хавсралт/
  6. Монгол улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /Засгийн газрын 2009 оны 324 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/
  7. Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр /Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолын хавсралт/
  8. Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай /Засгийн газрын 2006 оны 197 дугаар тогтоолын хавсралт/
  9. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2009 оны 279 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/
  10. Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр /Засгийн газрын 2010 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/
  11. Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2012 оны 2 дугаар тогтоолын хавсралт/
  12. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 283 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/
  13. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 283 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт/
  14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын 13 дугаар хавсралт/
  15. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралт/
  16. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, битцийн өөрчлөлтийн хөтөлбөр /Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын 16 дугаар хавсралт/
  17. Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургуулт бий болгох үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2011 оны 359 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/

Эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн талаар  нь холбогдох яам, төрийн байгууллага хагас, бүтэн жилээр тайлан бичиж, үнэлгээ хийж ажилладаг байна. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн  байдлыг 2011 оны эцсээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийсэн хэрэгжилтийн үнэлгээ\уг бичиг баримтыг ХАХНХЯ-наас авсан\-нд бичиг баримтын хүрээнд ажиглалт хийхэд уг үнэлгээ бодитой хийгдсэн гэж дүгнэх үндэслэл муутай байна.  хийсн сайн биш байна гэж үзэж байна. Монгол Улс нийт 21 аймаг 9 дүүрэгтэй билээ. Уг хэрэгжилтийн үнэлгээний тайланд жишээ нь, хөтөлбөрт тусгагдсан тухайн зорилтын хүрээнд төлөвлөгдсөн үйл ажиллагаа, авах арга хэмжээг 1 аймагт хэрэгжсэнийг 30%-ийн хэрэгжилттэй, 2 аймагт хэрэгжсэнийг 50%-70%-ийн,  3 аймаг 1 дүүрэгт эсвэл 5 буюу 6 аймагт хэрэгжсэнийг 90%-ийн, 6 аймаг 2 дүүрэгт, 8 аймаг 1 дүүрэгт, 3 аймаг 2 дүүрэгт, 1 аймаг 1 дүүрэгт хэрэгжсэнийг 100%-ийн хэрэгжилттэй гэх мэтээр тус тус үнэлсэн  нь учир дутагдалтай санагдаж байна. Зүй нь уг арга хэмжээ буюу ажил 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжсэнийг л 100%-ийн хэрэгжилттэй гэж үнэлэгдэх байсан гэж үзэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 4-өөс дээш жил байна. Энэ хугацаанд тухайн арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэх менежмент, төлөвлөлт хангалтгүй байдаг гэсэн дүгнэлт хийх болохоор байна.

             Тухайлбал, дурдсан үнэлгээний тайланд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газраас хэрэгжүүлэх зарим арга хэмжээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажил төлөвлөгдсөн байна. . “Биелэлт”  гэсэн хэсэгт Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Хараагүй иргэдийн Үндэсний холбооны Орхон аймгийн салбар зэрэг гурван төрийн бус байгууллагад 2,1 сая төгрөгийг орон нутгийн төсвийн гэрээгээр олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ гэж уг ажлыг 50%-ийн хэрэгжилттэй гэснийг учир дутагдалтай гэж үзэж байна.

Харин  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх”-ээр төлөвлөөд Сүхбаатар дүүрэг 2011 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, сэргээн засалт, өдрийн үйлчилгээний төв” дээр үр дүнтэй үйлчилгээ явагдаж байна. Төв аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 18,0 сая төгрөгний санхүүжилтийг олгосон.Говь-Алтай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэртээ асрамжилж байгаа 9 иргэнд 1,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Хөвсгөл аймагт 2011 оны байдлаар 31 бүлэг үйл ажиллагааг явуулж байна.Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах 15 үйл ажиллагаа эрхэлж байна. 2011 онд зээлийн эргэлтийн сангаас 5 хүнд 1 сая төгрөгийн зээл олгосон ба нийт 80 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 9,1 сая төгрөгийн эргэлтэд байна. Говьсүмбэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөртөө туслах 6 бүлэг байгуулагдаж улмаар төсөл бичиж “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг санхүүжүүлэгч байгууллага болох АИФО-гийн ОУ-ын байгууллагын санхүүжилтэнд хамрагдан төслөө хэрэгжүүлэн орлого олж нийт хөгжлийн бэрхшээлтэй 20 хүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүд 100 гаруй хүн давхар ашиг хүртэж байна. Италийн АИФО тусламжийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Тэгш дүүрэн” хөтөлбөрт хамрагдсан аймаг, дүүргүүдэд “Өөрөө өөртөө туслах” 21 бүлэг байгуулагдаж нийт 210 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж байна. Хөтөлбөрт хэрэгжиж буй 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлогыг дэмжих зээлийн эргэлтийн санг байгуулан ажиллаж байна гээд энэ ажлын гүйцэтгэлийг 90%-ийн хэрэгжилттэй гэж үзсэнтэй санал нэгдэхээр байна.

СЗЗХҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах явцад Италийн  АИФО Олон Улсын байгууллагын сүүлийн 20-оод жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хангах талаар хийж гүйцэтгэж буй ажил, хувь нэмрийг манай төр засгаас хэрхэн үнэлдэг бол гэж бодогдож байсан. Нийгмийн салбарт олгодог яамны түвшнийхээс эхлэн улсын шагнал олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх талаар холбогдох байгууллага нь санаачлага гаргаасай гэх сэтгэгдэл төрснийг дурдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангуудтай танилцах явцад төрийн байгууллагын зүгээс хангалттай их ажил гүйцэтгэж байгаа гэж дүгнэхээр байна. Манай байгууллага хөндлөнгийн этгээдийн хувиар  тулах, хөдлөх эрхтэн  дутуу иргэдийн  нийгмийн хамгаалал, худалдаа, соёл урлаг, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг хууль тогтоомж, барилгын нормативт заасан хэмжээнд бүрдүүлж байгаа эсэхийг зарим байгууллагуудад газар дээр нь судлан энэ талаархи ЗУРАГТАЙ ТЭМДЭГЛЭЛ-ийг  CD дээр file  хэлбэрээр хавсаргав. Цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн уг судалгааг хууль тогтоомжид заасан хариуцлагын тогтолцоотой уялдуулан судлах ажлыг үргэлжлүүлж байна.

ТАВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, БУСАД АСУУДАЛ

 

Судалгаа, мэдээллийн төвөөс 2010 онд явуулсан ХБИ-ийн ТББ-ийн судалгаанаас үзвэл: уг судалгаанд 221 байгууллага хамрагдаж, 61 нь олон улсын буюу төрийн байгууллага байсан. Түүвэр судалгаанд хамрагдсан 50 ТББ-ийн 44 хувь нь 5 хүртэл ажилтантай, 22 байгууллагад нь ХБИ ажилладаг, 39 байгууллага компьютертэй, 27 байгууллага интернеттэй, 5 байгууллага факсын машинтай, ердөө 20 хувь нь зориулалтын оффисын байранд үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн хэмжээнд 72, нийслэлийн хэмжээнд 88, нийт орон даяар 160 үндэсний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн дүн гарсан хэдий ч эдгээр байгууллага ердөө 100 хүрэхгүй төсөл хэрэгжүүлсэн байна. Уг судалгаагаар Бүртгэлийн нэгдсэн стандарттай болгох зөвлөмж өгсөн байна.

 

Судалгааны тайланхөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох стандарт дүрэм”-ийн хэрэгжилтийн судалгааны тайлан \Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгуулагуудын Үндэсний Холбоо, 2009 он\  ХБИ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 ТББ байна гэж дурджээ.

      УБЕГ-т хандаж хуулийн этгээдийн бүртгэлээс лавлагаа гаргуулахад 2013 оны 1 дүгээр сарын байдлаар 302 ТББ ХБИ-ийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийг ирүүлсэн. Гэхдээ уг мэдээлэлд техникийн шинжтэй алдаа гарч шаардлагатай зарим мэдээллийн харах боломжгүй, зарим байгууллагыг 2-5 удаа давхардуулан бичсэн зэргээс судалгааны шаардлага хангаагүй тул дахин албан бичиг явуулсан боловч тайлан өгөх үеийн байлаар хариу ирээгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан төрийн бус байгуулллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийх үүднээс эдгээр байгууллагуудын талаархи мэдээллийг  зорилгоор ХАХНХЯ-ны албан бичгийн төслийг боловсруулан Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж хариу авсан боловч техникийн алдааны улмаас зарим мэдээлэл хэвлэгдээгүй байлаа. Дахин албан бичиг илгээсэн ч тайлан хүлээлгэн энэ цаг мөчид хариу ирээгүй байна. Одоо байгаа мэдээллийнхээ хүрээнд зарим төрийн бус байгууллагуудтай холбогдож уулзалт зохион байгуулж хэлэлцүүлэг хийлээ.

Гол дүгнэлт бол уг чигэлэлийн ТББ-ын чадавхи сул, тооноос чанарт шилжих цаг болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ гэж ямар байгууллагын хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна.   Тухайлбал, ХБИ-ийн эрхийг хамгаалах, тэгш боломж бий болгох зорилго бүхий, ……-ээс доошгүй гишүүнтэй, гишүүдийнх нь 80-аас доошгүй хувь нь ХБИ, эсхүл түүний хууль ёсоор төлөөлөгчөөс бүрдсэн байх зэргээр шалгуур тавих шаардлагатай. Ингэж тодорхойлсноор энэ олон байгууллага нэгдэж нийлэх, уг шалгуурыг хангаснаар төрийн дэмжлэгийг авдаг байх зохицуулалтыг бий болгох нь зүйтэй байна.

ОХУ-ын хуулиас үзвэл ХБИ-ийн ТББ-ын өмчлөлд үйлдвэр, албан газар, байгууллага, ААН, нийгэмлэг, барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, орон сууцны фонд, оюуны үнэт зүйл, мөнгөн хөрөнгө, хувьцаа, ногдол хувь, үнэт цаас, газар зэрэг хуулиар хориглоогүй аливаа эд хөрөнгө байж болно гэжээ.  Манай хуулиар газрыг хуулийн этгээд өмчилж болохгүй. Харин бусад зүйлийн тухайд хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох шаардлагатайг энэ жишээ харуулж байна. Цаашилбал уг хуульд ХБИ-ийн ТББ дүрмийн санг нь бүрдүүлсэн бүх оросын ХБИ-ийн нэгдсэн холбооны өмчлөлийн үйлдвэрийн газрын ажиллагсдын 50-аас доошгүй хувь нь ХБИ байж, цалингийн сангаас нь БХ ажиллагсдын хүртэх хувь 25-аас багагүй байгууллагад нутгийн удирдлагын байгууллага  барилга байшинг 5-аас доошгүй жилийн хугацаагаар үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар олгох  үүрэг хүлээдэг байна. \ОХУ, БНХАУ, АВСТРАЛИ УЛСЫН ХУУЛИЙН ТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГЫГ ХАВСАРГАВ\

ХАХНХЯ-аас 2012 онд зохион байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуврал чуулга уулзалтын тэмдэглэл бидний энэ ажилд ач холбогдолтой байлаа.  ХБИ-ийн  чиглэлээр ТББ-ын урьд нь хийсэн судалгааны тайлангуудыг авч танилцлаа.

Үндэсний статистикийн газраас Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэн гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”, “Өндөр настан”, “Хүүхэд залуучууд” сэдэвчилсэн судалгааны хүрээнд статистикийн үзүүлэлт, дүгнэлт зөвлөмжийг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын зөвлөмж гаргах үйл ажиллагаандаа ашиглсан болно.

Мөн ажлын цаашдын явцтай холбоотой судалгаанд шаардлагатай төсөл хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн явц,  ХБИ-ийн эрхийн талаархи олон улсын гэрээ конвенци, нэмэлт протокол, конвенцийн анхдугаар тайлан илтгэл,  төрийн бус байгууллагуудын судалгаа, статистик мэдээлэл, гадаад орнуудын ижил төстэй хууль тогтоомжийн талаарх  мэдээллийн сан бүрдүүлэх, уншиж судлан уг сан дахь мэдээллийг CD  ДЭЭР БУУЛГАН ЭНЭ ТАЙЛАНД ХАВСАРГАВ.

ЗУРГАА. ТӨСӨЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮР ДҮНГ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОХ  ТАЛААР

  1. Зөвлөх үйлчилгээний зорилго, арга зүй, гүйцэтгэсэн ажил, үр дүн, урьдчилсан дүгнэлт, гарах санал, зөвлөмжийн талаар Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийн 2013.02.27-нд зохион байгуулав. ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хэлэлцүүлгийг нээсэн бөгөөд төрийн албаны холбогдох төлөөллийг байлцуулсан болно. Нийт 85 хүн оролцож, 23 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлж, 29 хүний саналыг бичгээр авч нэгтгэн эцсийн тайландаа тусгав. \ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАВ.\ Уг хэлэлцүүлгийн талаар мөн өдөр МТВ, Ийгл зэрэг 5 телевизээр мэдээ, ярилцлага нэвтрүүлсэн болно.
  2. Энэхүү судалгааны үр дүнгийн талаархи судлаачийн санал, дүгнэлт, зөвлөмжийн талаар 2 дугаар сарын 21–нд ЗА телевизийн “Эрх зүйн тусгал” нэвтрүүлгээр 30 минутын ярилцлага өгсөн бөгөөд 2 удаа давтан нэвтрүүлсэн болно.

ДОЛОО. ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ:

 

  1. ХБИ-ний хүний эрхийг төрөөс баталгаатай хангах хандлага, хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх зарчмыг тогтоох, ХБИ-д тэгш боломж олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудал нь бүх нийтийн үүрэг хариуцлага байх концепцоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй. Хуулийн нэр, ХБИ гэсэн нэр томъёоны талаар зөвлөлдөх шаардлагатай.  Дээр дурдсан асуудлыг энэ хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэх боломжтой. Тухайлбал, Эм, хоол хүнснээс гадна орон \гэр\ сууцтай байх эрхийг баталгаатай хангах талаар төрийн хүлээх үүргийг тодорхой болгох нь зүйтэй
  1. Нийгмийн \халамжийн\ ажилтан, баг, хорооны Засаг дарга нь ХБИ-ийг мэдээллээр хангах, жинхэнэ ёсоор хүрч үйлчилдэг байх эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдүүлэх
  1. Төрийн байгууллагын мэдээллийн цахим сан, сүлжээ үүсгэх замаар төрийн эрх бүхий нэг байгууллагад байгаа мэдээллийг нөгөө байгууллага иргэнээс нэхдэггүй хүнд сурталгүй орчин бий болгох. Үүний тулд Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тухай, Электрон гарын үсгийн тухай зэрэг олон жил яригдаад байгаа хуулиудыг батлан гаргах шаардлагатай. Цахим мэдээлэл ашиглах эрх бүхий төрийн албан хаагчийн нууц хадгалах үүрэг, түүний үйл ажиллагаанд цахим хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
  1. Мянганы сорилтын сан дээр хэрэгжиж эхэлж буй PINN хөтөлбөртэй эхнээс нь хамтран ажиллаж хүнд суртал, авилгыг арилгаж төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хялбар, хүртээмжтэй болгох
  1. Эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн хөгжлийн таатай үе, хүн ам зүйн цонх үетэй уялдуулж, Хувийн тэтгэврийн хуримтлал\сан\-ын эрх зүйн орчин бий болгон залуугаасаа хуримтлалаа үүсгэх ирээдүйг харсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гадаад оронд сайн дурын санаачлага дээр суурилсан  хувийн тэтгэврийн сангийн хөгжил нь эрсдэл тохиолдсон үед хувь хүндээ ашигтайгаас гадна хөрөнгийн зар зээлийг хөгжүүлэх чухал нөхцөл болдог. Манай зарим томоохон бизнесийн байгууллага эрх зүйн орчин тодорхой бүрдээгүй ч санаачлага гарган хөгжүүлж эхлээд байна. Тэтгэврийн сан, тэтгэврийн даатгал гэсэн ойлголтыг шийдвэр гаргагч нар ялгаж салган ойлгох, Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах нэн шаардлагатай.  \БОДЬ ГРУППИЙН “ТУС” ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛЫН ТУХАЙ, АВСТРАЛИЙН ТУРШЛАГЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ХАВСАРГАВ\ Судалгааны явцад энэ талаархи төрийн шийдвэр гаргагчдын ойлголт янз бүр, хэт болгооомжлох хандлагатай байгаа нь ажиглагдсан. Эрх зүйн орчинг бүрдүүлэхгүйгээс хадгаламж зээлийн хоршооны хямрал болсон. Хуультай, хяналттай болгосон цагт, дэлхийн олон оронд үр шимээ ч өгч, хямралаа ч туулж ирсэн энэ механизмаас ангидаар Монголын нийгэм олон жил хол явахгүй л боловуу.
  1. Одоогийн хууль хэтэрхий төсөвт дулдуйдсан, “багахаан мөнгө амсуулах төдий” нөхцөлд ХБИ амьдралаа зогоож байна. Хувийн хэвшил, ТББ-д түшиглэсэн, ирээдүйг харсан бодлого үгүйлэгдэж байна. Үүнд татварын бодлого чухал ач холбогдолтой.
  1. Халамжийн чиглэлийн хуулиудад ЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хуулж тавихаас өөр эрх зүйн орчин, хэрэгжих нөхцөл байхгүй байхад нийгмийн халамжийн үйлчилгээ ХБИ-дэд шаардлагатай төрлөөрөө бүрэн хүрэх боломж хомс хэвээр байх болно. “Нэг хувийн” татварын санаачлагыг дэмжих бодлого баримталж, энэ чиглэлээр Хувь хүний орлогыг албан татварын хуульд нэмэлт болгон оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж батлуулах. Ингэснээр татвар төгөгч-иргэн нийгмийн дахин хуваарилалтад шууд оролцож, нэг хувийн татвараараа сэргээн засалт, асрамжийн үйлчилгээ зэрэг ХБИ-д нэн шаардлагатай үйлчилгээ эрхэлдэг мэргэшсэн төрийн бус байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих боломж бий болгох юм.
  1. Монгол Улсын Хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогоор Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын 50.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг, шүтлэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 83.9 хувийг буддын шашинтан эзэлж байгаа нь бусдаас өндөр хувь байна. Харин Христ, Ислам, Бөө болон бусад шашинг шүтдэг хүн амын хувь нийт хүн амд төдийлөн өндөр хувийг эзлээгүй бөгөөд хариулт нь хоорондоо ялгаа багатай байдгийн статистик судалгаа харуулсан байна. Шашны байгууллага, ялангуяа буддын шашны байгууллагууд ХБИ-ийн амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг, шашны байгууллагуудын олон улсын туршлага зэргийг цаашид судалж, шашны байгууллагын чиг үүрэг, оролцоог дэмжих бодлого байж болох талтай байна.
  2. ТББ тооноос чанарт шилжих цаг болсон байна. ХБИ-ийн ТББ гэж юу вэ гэдэг шалгууртай болох: гишүүнчлэлийн тоо, түүнд ХБИ-ийн эзлэх хувь \ОХУ-д 80%-аас багагүй\ зэрэг шалгуураар тодорхойлж, төрийн дэмжлэг, төсөл хөтөлбөрийг уг шалгуур хангасан байгууллагад хэрэгжүүлэх боломж олгох замаар чадавхижуулах нь зүйтэй.
  1. Нэгдсэн тогтолцоо, зохион байгуулалтад оруулах боломжийг судлах шаардлагатай. Төв болон аймаг, сумын түвшинд төрийн байгууллагатай харьцах ТББ-ийг бий болгосон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн жишгийг ашиглаж болохоор байна. Гэхдээ гишүүнчлэлд шаардлага тавих эсхүл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар сонгон шалгаруулдаг хувилбар ч байж болох юм.
  1. Нэг хувийн татварын санаачлагыг хуульчлан татвар төлөгч баялгийн дахин хуваарилалтад оролцох замаар ХБИ-ийн ТББ-ыг санхүүгийн хувьд бэхжүүлэх боломжийг даруй хэрэгжүүлэх шаардлагатай. ЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг өргөн хэрэглэх нь зүйтэй. \НЭГ ХУВИЙН ТАТВАРЫН САНААЧЛАГЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГЫГ ХАВСАРГАВ\
  1. Мэдээлэл харилцаа холбооны технологи хөгжиж, хэрэглээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед гар утас болон интернэтийн хэрэглээний үзүүлэлтийг Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулгад оруулсан байна.. Монгол Улсын 6, түүнээс дээш насны 105.6 мянган хүний 74.0 хувь нь гар утас, 30.6 хувь нь интернэт хэрэглэдэг бол уг үзүүлэлт хөгжлийн бэрхшээлтэй хүн амын тухайд 55.1 ба 10.3 хувьтай байна. Хэдийгээр ХБИ-ийн мэдээллийн технологийн хэрэглээ доогуур үзүүлэлттэй байгаа ч эдгээр техник, технологийг дэвшлийн хүртээмжийг тэдэнд илүү нээх, уг давуу талыг нь ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох арга болгох чиглэлийн судалгааг үргэлжлүүлж, төрийн бодлогог төлөвлөлтөд тусгах боломжтой байна.
  1. Манай төр засагт Конвенцийг хэрэгжүүлэх хүсэл зориг байна. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, олон хөтөлбөр баталж хэрэгжүүлж байгаа гэх мэт. Анхдугаар илтгэлийг гол дүгнэлттэй санал нэг байна. Гэвч төрийн үүргийг бүрэн тодорхойлж, хэрэгжилтийг бодитой хангах, ХБИ-ийн хүний эрхийг баталгаатай хангаж, тэгш боломж бүрдүүлэх зарчмыг хуульчлах, бодитой хэрэгжүүлэх асуудал учир дутагдалтай. Хуульд шууд тусгавал зохих, жишээ нь, ХБИ-ий бие дээр эмнэлгийн туршилт хийхийг хориглоно г.м заалтыг дотоодын хуульд орхигдуулсан байх жишээтэй.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тодорхойлолтоос эхлэн конвенцийг шийдвэр гаргах түвшинд бүрэн ойлгох, хэрэгжилтийг хангах явдал хангалтгүй. Статистик мэдээлэл зөрүүтэй гарч байна үүний нэг шалтгаан нь Хууль тогтоомж, стандартад заасан тодорхойлолтууд зөрүүтэй, нэгдсэн ойлголт тогтоогүйтэй холбоотой ХБ хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийг бусад хуулиудтай уялдаатайгаар шинээр боловсруулах, зорилт, хүн хүнээ хайрлах, тэгш эрхийн, тэгш боломж бүрдүүлэх  зэрэг  зарчим, хүний эрхийн хандлага, төрийн хүндэтгэх, хангах, хамгаалах   үүргийг бүрэн тодорхойлж, хэрэгжилтийг бодитой хангах, бодитой хэрэгжүүлэх шаардлагатай эмнэлэг-нийгмийн магадлагаа, ХОТСЗҮ, сэргээн засах хувийн төлөвлөгөө г.м шинэ механизм нэмэх.
  1. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төр анхаарлаа хандуулах шаардлагатай.  Судалгаанаас үзвэл, ХБИ-ийн 62.6 хувь нь ердийн өвчнөөр,  7 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр, 2.7 хувь нь үйлдвэрлэлийн ослоор, 15.8 хувь нь ахуйн ослоор,  10.2 хувь нь бусад шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй  болсон байна.  Энэ чиглэлээр ойрын жилүүдэд дараах асуудалд анхаарах шаардлагатай:
    • Эмчийн хариуцлагын даатгалын эрх зүйн орчин бий болгох
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх
    • ХБИ-дэд ээлтэй хот төлөвлөлт
    • Барилгын норм дүрэм \ улсын комиссын бүрэлдэхүүнд ХБИ-ийн ТББ-ийн төлөөлөл оролцуулах г.м\-ийн хэрэгжилт
    • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, архидалтыг бууруулах
    • Урьдчилан сэргийлэх шинжилгээ үзлэг хийх төхөөрөмжөөр хангах
  1. ХЭҮК-оос гаргасан гарын авлагыг нийгмийн ажилтан, төрийн албан тушаалтнуудын ширээний ном болгох, ажилд авахдаа сонгон шалгаруулалтын шалгалтын агуулгад оруулахыг зөвлөмж болгож байна.
  1. Нийгмийн ажилтны бэлтгэл, үргэлжилсэн сургалт, урамшууллын асуудлыг эрх зүй, зохион байгуулалтын хувьд дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.

ТАЙЛАН БИЧСЭН:                                                           Д.ДҮГЭРЖАВ

 

2013.03.07

Холбоотой партнер