Хууль тогтоомж

23 Dec Хууль тогтоомж

Хууль тогтоомж

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох эрх мэдлийг УИХ буюу байнгын үйл ажиллагаатай парламент хэрэгжүүлдэг. Хөгжиж буй орны хувьд Монгол Улсад зах зээлийн харилцаа  хөгжихийн хирээр урьд өмнө байгаагүй  бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч байна. Эдийн засаг, байгаль, нийгэмд үүсч буй шинэ харилцааг зохицуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага тулгарсаар байна. Төрийн байгууллагуудын зүгээс хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах нэг хэлбэр нь хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх, бодлогын судалгаа хийж, зөвлөмж гаргуулахаар хуульч болон мэргэжилтнүүдэд захиалах замаар хувийн хэвшлийн оролцоог дэмждэг. Манай партнеруудын ихэнх нь Хууль Зүйн Яам болон өөр бусад төрийн байгууллагуудад 10-аас дээш жил ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хууль зүйн харьцуулсан судалгаа хийх, хууль, дүрэм, журам, аргачлалын төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг хийж санал зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, бодлогын зөвлөмж өгдөг. Хамгийн сүүлд Хууль зүйн яамны захиалгаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан нь парламентад өргөн баригдсан. Хууль тогтоомжийн практикийг партнер Д.Дүгэржав ахлан ажилладаг. Тэрээр Улсын Прокурорын Газар, Хууль Зүйн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг төрийн дээд байгууллагад бодлого тодорхойлох түвшинд ажилласан арвин туршлагатай. Зах зээлийн эдийн засгийн харилцааны гол хууль болох 1994, 2002 оны Иргэний хуулийн төсөл боловсруулах багт  ажилласан, Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарыг хамтран зохиогчдын нэг юм. Мөн Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд олон жил багшилсан, хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх зүйн боловсролд зориулсан гарын авлага сурах бичиг, заах аргын хэд хэдэн хамтын бүтээлийг хөгжүүлсэн бөгөөд  “Бизнесийн эрх зүй”, “Татварын эрх зүй”,” Санхүү-банкны эрх зүй” “Компанийн эрх зүй” ном, судалгааны өгүүллүүдээ нийтийн хүртээл болгосон.

Хариуцсан Партнер

Холбоотой Мэдээ
Нийтлэл