Үйл ажиллагаа

07 Jan M&A

M&A

Дэлхийн томоохон нүүрсний болон бусад ашигт малтмалын нөөц эзэмшигчдийн нэг,  Азийн  томоохон эдийн засагтай улс  орнуудтай ойр байрласан Монгол улс нь дэлхий дахины болон бүс нутгийн уул уурхайн группүүдийн хувьд худалдан авалт хийх анхаарлыг зүй ёсоор татах орчин болоод байна.  Ашигт малтмалын арвин баялаг, бизнесийн таатай орчин нь БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг зэрэг уул уурхайн томоохон тоглогч нартай хөрш зэргэлдээ, ойр дөт гэдэгтэй хосолсноор энэхүү ашигт малтмалаар баялаг орон болохын хувьд олон улсын зах зээлийн тоглогч нарт бизнесийн ашиг олох ихээхэн боломжийг нээж байна. Бид Монгол улсын уул уурхайн компаниуд дэлхийн болон бүс нутгийн уул уурхайн группүүдийн анхаарлыг татсан халуун цэгүүдийн нэг хэвээр байна гэдэгт итгэлтэй байдаг. БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг зэрэг Ази тив дэх томоохон нүүрс болон бусад ашигт малтмалын нөөцийн хэрэглэгчидтэй хөрш зэргэлдээ байрлал, олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн тогтвортой төлөв байдал нь Монгол улсыг нүүрс болон бусад ашигт малтмалын гол тоглогч нарт  бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх тохиромжтой газар болгож байна. Иймд бид эрчим хүч, гангийн үйлдвэрлэл, бараа худалдааны компаниуд зэрэг дэлхийн болон бүс нутгийн нүүрсний салбарын томоохон тоглогчид төрийн өмчийн болон хувийн компаниудыг эзэмших замаар Монгол улс дахь анхаарал татахуйц салбарын боломж дээр хөрөнгө босгоно гэж таамаглаж байна. ЭмДиЭс ХаанЛекс ХХН нь Монгол улсад М&A-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх хуулийн нөхөрлөлүүдийн нэг юм. Манай хуульчдын туршлага, дэлхий дахины хамтран ажиллагч хуулийн нөхөрлөлүүдээр дамжуулан бий болгосон олон улс дахь холбоо харилцаа, мэргэшсэн байдал нь биднийг төрийн болон хувийн өмчийн томоохон компани, хувийн хөрөнгө оруулалттай нөхөрлөл, санхүүгийн ивээн тэтгэгч, хөгжлийн банк, төрийн байгууллагууд болон бусад хувь этгээдүүдийг M&A-ийн бүх төрөл бүрийн нөхцөл байдлуудад төлөөлөхөд тэргүүлэгчийн байр сууриа хадгалах боломжийг бий болгосон. Бид өргөн хүрээнд хэрэгжсэн төрийн болон хувийн M&A, хувийн хөрөнгө оруулалтын янз бүрийн хэлцлүүдэд үйлчлүүлэгчдээ төлөөлөн  ажилладаг. Mанай M&A-ийн салбарыг тус хуулийн нөхөрлөлийн партнер Г.Батжаргал ахалж ажилладаг. Түүний мэргэжлээрээ ажилласан туршлага, Монгол улс дахь төрийн болон хувийн хэвшил дэх туршлага нь үндэсний хууль тогтоомж, бизнесийн мэдлэгтэй нь хосолж, үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцсэн, чанартай хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгосон. Бид өнөөгийн нарийн төвөгтэй хууль зүйн зохицуулалтын орчинд нийцүүлэн бүх талын, шаардлагатай үйлчилгээг санал болгох чадвар бүхий хуулийн багийг бий болгохын тулд нөхөрлөлдээ төрөл бүрийн салбарт мэргэшсэн хуульчдыг ажиллуулж байна.

Хариуцсан Партнер

batjargal-slide
Холбоотой Мэдээ
Нийтлэл