Үл хөдлөх хөрөнгө/ Барилга

Үйл ажиллагаа

07 Jan Үл хөдлөх хөрөнгө/ Барилга

Үл хөдлөх хөрөнгө/Барилга

Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн салбарт барилга байгууламж, газар болон үл хөдлөх хөрөнгө томоохон байр суурь эзэлдэг. 1990 он хүртэлх үе: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед төрөөс барилгажилт, орон сууц барих санхүүжилтийг бүрэн хариуцаж орон сууцыг үнэгүй хуваарилах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд Монгол Улсын газар өмчлөх эрх бүхий ганц субъект нь төр байсан. 1990-2003 оны үе: Монгол Улсын хэмжээнд орон сууцны нийлүүлэлт үндсэндээ зогссон байсан үе бөгөөд зах зээлийн харилцаа, хүн амын хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний шинэ нөхцөлд орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн бодлого чиглэж байсан. Үүний үр дүнд Газрын тухай хууль, Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, Орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай болон Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулиуд 1994-1999 онуудад УИХ-аар батлагдсан юм. Нийгмийн харилцааг зохицуулсан суурь хуулиуд батлагдсан бөгөөд иргэд газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх нөхцөл бүрдсэн. Энэ үеэс хувийн хэвшлийнхэн барилгын салбарт хувийн хөрөнгө оруулалт хийж, орон сууц барьж эхэлсэн нь орон сууцны зах зээлийн хөгжлийн эхлэл болсон. 2003-2006 оны үед: Монгол Улсад ипотекийн анхдагч зах зээлийн суурь тавигдаж банкууд барилгын зээл, орон сууц худалдан авах зээл олгож эхэлсэн нь банкны салбарын түгээмэл бүтээгдэхүүний нэг болсноос гадна АХБ зэрэг хөгжлийн байгууллагын зээлийн хөтөлбөр хэрэгжиж, орон сууцны зах зээл хурдацтай хөгжсөн. Ингэснээр барилгын болон банк санхүүгийн салбарын уялдаа холбоо сайжирч, хувийн өмчийн хөрөнгө оруулалтаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг хангах боломжийг бий болгосон. 2006 оноос хойш үед: Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн бөгөөд ипотекийн хоёрдогч зах зээлийн хууль эрх зүйн орчин бий болж, зах зээлийн байгууллагууд хөгжиж эхэлсэн. Тус хуулийн нөхөрлөл нь барилга, үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой олон хэлцэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд сүүлийн үеийн байдлаар орон сууцны зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас гаргах 3 их наяд гаруй төгрөгийн хэлцэлд хөндлөнгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.  Манай Үл хөдлөх хөрөнгө/ Барилгын салбарыг Партнер П.Сугарням ахлан ажилладаг. Түүний энэ салбарын туршлага нь Монголын үл хөдлөх хөрөнийн зах зээлийн хөгжлийн эхэн үетэй давхцаж эхэлснээрээ онцлог юм.

Хариуцсан Партнер

sugarnyam