ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 2015.04.22

15 Apr ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 2015.04.22

Эм Ди Эс энд ХаанЛекс нь Монгол Улсын томоохон хуулийн фирмийн нэг болохын хувьд нийгмийн хариуцлагаа ямагт ухамсарлаж, хувь нэмрээ оруулдаг билээ. Бид 2015 онд Дэлхийн Усны Өдөр, Мод Тарих Үндэсний Өдөр, Эх Дэлхийн Өдөр, Сэргээгдэх Эрчим Хүчний өдөр, Дэлхийн Гол хамгаалах өдөр зэргийг тэмдэглэх замаар байгаль орчныг хамгаалах үйлсэд эрхэм Тантай хамтран хувь нэмрээ оруулах болно.

Жил бүрийн 4 дүгээр сарын 22-нд тохиох “Эх Дэлхийн Өдөр”-ийн хүрээнд дэлхий даяар янз бүрийн экологийн аюулаас хамгаалах арга хэмжээ зохион явуулдаг.  Энэ өдөр манай гаригийн хамгийн том гэр болох Эх Дэлхийдээ талархал илэрхийлэх боломжийг олгодог. “Эх Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан 2015 оны 4-р сарын 18-ны Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН-ийн хамт олон Богдхан ууланд явган аялал хийн, хог хаягдлыг түүн цэвэрлэж эх дэлхийдээ талархлаа илэрхийлэх гэж байна.

MON final