Эх Дэлхийн Өдрийн Баярын Мэнд Хүргэе!

22 Apr Эх Дэлхийн Өдрийн Баярын Мэнд Хүргэе!

Өнөөдөр 4 дүгээр сарын 22. Эх дэлхийн өдөр. Хүн төрөлхтөн эх дэлхийдээ талархал илэрхийлж хайрлах өдөр.

Цэнхэртэх хөхрөх ой шугайдаа талархъя

Цэлэлзэн урсах мөрөн голдоо талархъя

Цэлийн шаргалтах тал нутагтаа талархъя

Цээж дүүрэн амьсгалах агаартаа талархъя

Хүн төрөлхтөнд ганцхан заяасан цэнхэр дэлхийгээ хүн бүр хайрлан талархацгаая.