БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР (2015.05.08)

08 May БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР (2015.05.08)

ЭмДиЭс ХаанЛекс нь Монгол Улсын томоохон хуулийн фирмийн нэг болохын хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг билээ. Бид 2015 оны 04-р сарын 18-нд Эх Дэлхийн өдрийг тохиолдуулан Богд хан ууланд гарч, хог цэвэрлэсэн бол энэ удаад Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 09-ний өдөр тохиож буй энэ өдөр ЭмДиЭс ХаанЛексийн хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэж байна. Та бүхнийг ч мөн энэ өдрийг мод тарьж өнгөрүүлэхийг уриалж байна.

National tree day