ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнер Ж.Майзориг Олон Улсын Худалдааны танхимын дэргэдэх Олон Улсын Арбитрын Шүүхийн Монгол Улсыг төлөөлсөн гишүүнээр томилогдлоо

23 Jun ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнер Ж.Майзориг Олон Улсын Худалдааны танхимын дэргэдэх Олон Улсын Арбитрын Шүүхийн Монгол Улсыг төлөөлсөн гишүүнээр томилогдлоо

2017 оны 6-р сарын 23. Тус фирмийн партнер бөгөөд Маргаан шийдвэрлэх чиглэлийг ахлан ажилладаг Ж.Майзориг Олон Улсын Худалдааны танхим (“ICC”)-ын дэргэдэх Олон Улсын Арбитрын Шүүхийн Монгол Улсыг төлөөлсөн гишүүнээр томилогдлоо. Түүний томилгоо 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Тус байгууллагын шинэ гишүүдийг ICC-н эрх барих дээд байгууллага болох Дэлхийн Зөвлөлийн хурлын үеэр томилсон. Гишүүдийн нэрсийн жагсаалтыг доорх холбоосноос харна уу.

https://iccwbo.org/dispute-resolution-services/arbitration/icc-international-court-arbitration/court-members/#1478195489936-1a1acd15-7f6d

Энэхүү томилгооныхоо талаар Ж.Майзориг хэлсэн үгэндээ: “ICC-н дэргэдэх Олон Улсын Арбитрын Шүүхийн Монгол Улсыг төлөөлсөн гишүүнээр томилогдсон маань нэр төрийн хэрэг. ICC бол дэлхийн хамгийн том бизнесийн байгууллага бөгөөд төвийг сахьсан, шударга, үр дүнтэй маргаан шийдвэрлэх ажиллагааг ашиглах явдлыг хөхүүлэн дэмжихэд олон улсын хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн тус байгууллага нь арбитрын ажиллагааны хөгжилд тэргүүлэх байр суурьтай дэлхийн хэмжээний цөөн байгууллагуудын нэг юм.

Ж.Майзориг нь тус фирмийн Маргаан шийдвэрлэх чиглэлийн ахлагчийнхаа хувьд 2016-2017 онуудад  ICC (2) болон Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр (3) дээр явагдсан 5 олон улсын арбитрын ажиллагаанд оролцоод байна. Тэрээр Монгол болон Сингапур улсад явагдсан 3 арбитрын ажиллагаанд амжилттай эвлэрсэн (оролцсон). Мөн тэрээр шинээр батлагдсан Арбитрын тухай Монгол Улсын хуулийн Үзэл баримтлалыг боловсруулахад идэвхтэй оролцсон болно.