ЭмДиЭс ХаанЛекс ХХН-н партнерууд Asialaw Leading Lawyers 2017-с Зах зээлд тэргүүлэх хуульч болон Тэргүүлэх хуульчаар нэрлэгдлээ.

06 Jul ЭмДиЭс ХаанЛекс ХХН-н партнерууд Asialaw Leading Lawyers 2017-с Зах зээлд тэргүүлэх хуульч болон Тэргүүлэх хуульчаар нэрлэгдлээ.

Asialaw Leading Lawyers 2017-с ЭмДиЭс ХаанЛекс ХХН-н нэр бүхий партнеруудыг Зах зээлд тэргүүлэх хуульч болон тэргүүлэх хуульчаар нэрлэсэн болохыг дуулгахад таатай байна. Энэхүү нийтлэл нь Ази Номхон далайн бүс дэх хуулийн мэргэжилтэнгүүдийг хамарсан хамгийн өргөн хүрээний судалгаанд үндэслэн хийгддэг бөгөөд 24 улсыг хамран, 18 мэргэжлийн салбарт тэргүүлэх хуульчдыг тодорхойлдог.

ЭмДиЭс ХаанЛекс ХХН нь Asialaw Leading Lawyers 2017-д Хөрөнгийн зах зээл, Компанийн эрх зүй, Компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A), Эрчим хүч/Газрын тос, Төслийн санхүүжилт болон Дэд бүтцийн салбарт тус тус нэр дэвшсэн бөгөөд манай фирмийн дөрвөн партнер дараах салбаруудад Зах зээлд тэргүүлэх хуульч болон Тэргүүлэх хуульчаар тус тус нэрлэгдсэн. Үүнд:

-Партнер Б.Энхбат: Хөрөнгийн зах зээл, Компанийн эрх зүй, M&A болон Эрчим хүч/Газрын тосны салбаруудад Зах зээлд тэргүүлэх хуульчаар

-Партнер Д.Дүгэржав: Хөрөнгийн зах зээлийн салбарт Тэргүүлэх хуульчаар

-Партнер Г.Батжаргал: Компанийн эрх зүй, M&A болон Эрчим хүч/Газрын тосны салбаруудад Тэргүүлэх хуульчаар

-Партнер Ж.Майзориг: Төслийн Санхүүжилт, Дэд бүтцийн салбарт Тэргүүлэх хуульчаар.

Asialaw Leading Lawyers 2017 нийтлэлийг энэхүү холбоосоос татаж авах боломжтой.

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчиддээ гүн талархал илэрхийлье.