ЭмДиЭс ХаанЛексийг The Legal 500 болон AsiaLaw Profiles-аас үнэллээ.

25 Dec ЭмДиЭс ХаанЛексийг The Legal 500 болон AsiaLaw Profiles-аас үнэллээ.

ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийг хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллагууд болох The Legal 500 Asia Pacific (2018) болон AsiaLaw Profiles (2018)-с үнэлж, зөвлөмж болгосныг дуулгахдаа таатай байна. Энэ жил бид The Legal 500 Asia Pacific (2018)-с “Top Tier” буюу “Нэгдүгээрт” эрэмбэлэгдсэн хуулийн фирмийн нэгээр шалгарсан байна. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнерууд болох Батсүхийн Энхбат болон Жанчивдоржийн Майзориг нар “Leading lawyer” буюу “Тэргүүлэх хуульч”-ийн жагсаалтад багтлаа. Түүнчлэн, ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн ахлах хуульч Идэрхангайн Учралбаяр нь “Next generation lawyers” буюу “Дараа үеийн хуульчид”-ийн жагсаалтад багтсан байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг https://www.legal500.com/c/mongolia/leading-firms– вэбсайтаас авна уу.

AsiaLaw Profiles (2018) сэтгүүлд манай фирмийг Бизнесийн эрх зүйн салбар дахь “Highly recommended” хуулийн фирмээр нэрлэсэн болохыг дэлгэрэнгүйгээр нь  https://www.asialaw.com/countries/mongolia/mn-аас харах боломжтой.

The Legal 500 болон AsiaLaw Profiles нь өөрсдийн үнэлгээгээ асуулга, партнеруудтай хийсэн ярилцлага, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөчүүд юм. Бидний амжилтын суурь хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчиддээ гүн талархал илэрхийлье.