бидний тухай

ФИРМ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш банк, санхүү, дэд бүтэц, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, бизнесийн болон компанийн эрх зүйн салбарт голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн Монголын тэргүүлэх хуулийн фирмийн нэг юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид олон улсын банк санхүүгийн байгууллага, дотоод болон гадаадын төрийн өмчит үйлдвэрийн газар, томоохон компаниудад Монгол Улсын хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч ажилласан. Бид томоохон гэрээ, хэлцлүүд, тэр дундаа олон улсын хэмжээнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон гэрээ, хэлцлүүдэд эрх зүйн зөвлөгөө өгч, ажилласнаараа бахархдаг.

Түүнчлэн, эрх зүйн зөвлөгөө өгч ажилладаг үндсэн салбаруудаасаа (банк санхүү, дэд бүтэц, бизнесийн эрх зүй, маргаан шийдвэрлэх ажиллагаа зэрэг) гадна бид “ногоон санхүүжилт”-тэй холбоотой төслүүд дээр ажилласан байдал, туршлагаараа Монгол Улсын хуулийн фирмүүдийн дунд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Өдгөө “ногоон санхүүжилт” нь байгаль орчны өнөөгийн байдлыг сайжруулахад чиглэгдсэн нэн чухал, цогц санхүүжилт болоод байгаа билээ.

Бид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт, орон сууц дулаалга, ногоон санхүүжилт олгох санхүүгийн тусгайлсан байгууллага байгуулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг “ногоон санхүүжилт”-ийн өргөн хүрээний төслүүдэд амжилттай оролцож, ажилласнаараа бахархдаг.

Харилцагчдын сэтгэгдэл

бидний түүх

2018
2018

Харин 2018 онд Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь тус фирмээс буцаж тусгаарлан, хуучин бүрэлдэхүүнээрээ дахин байгуулагдсан болно. Тухайн үед Өмгөөллийн “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-д төслийн санхүүжилт болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хуульч Идэрхангайн Учралбаяр нь манай фирмд нэгдсэн.
Өөрчлөн байгуулагдсан цагаасаа хойш манай фирм нь олон улсын оролцогчдыг хамарсан гэрээ, хэлцлүүдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төвлөрөн ажиллаж байна. Түүнчлэн, өмнөх нэгдсэн хуулийн фирмд биднээр үйлчлүүлж бүх томоохон үйлчлүүлэгчид маань одоо ч манай фирмээс хууль зүйн үйлчилгээ үргэлжлүүлэн авсаар байна. Тухайлбал, гадаадын томоохон корпорациуд (жишээ нь, AirBnB, Accor Hotels, Facebook, Philip Morris, г.м.), дэд бүтцийн компаниуд (Монгол Улсын Клин Энержи Ази ХХК, Японы SoftBank Energy корпораци, Автралийн Techenomics International г.м.), олон улсын санхүүгийн байгууллага, гадаадын хөгжлийн болон томоохон банкууд (жишээ нь, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк, Хятадын экспорт, импортын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА), АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци, г.м.) нь хуулийн зөвлөхөөрөө биднийг сонгон үйлчлүүлж байна.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

бидний амжилт

Бидний мэргэжлийн ур чадвар, туршлага, амжилтыг Chambers, The Legal500, IFLR 1000, AsiaLawProfile зэрэг олон улсын хууль зүйн салбарын тэргүүлэх хэвлэлүүд хүлээн зөвшөөрч, улмаар эрх зүйн тодорхой салбаруудын тэргүүлэгч хуульчаар манай фирмийн хуульчдыг байнга нэрлэж, тодруулж байсан.

Өнгөрсөн хугацаанд Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь олон улсын томоохон хуулийн фирмүүдийн хамтран ажилладаг Монголын нэр хүнд бүхий хуулийн фирмийн нэг болсон.

MN