Батжаргалын УУГАНЗАЯА

Хуульч

666

Мэргэшсэн салбар

  • Компанийн эрх зүй, нэгдэл болон худалдан авалт
  • Бизнесийн эрх зүй, гэрээний эрх зүй
  • Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

Холбоо барих

 

Мэргэжил, боловсролын байдал

  • Шихихутуг Их Сургууль, 2020 он

Хэл

  • Монгол
  • Англи

Товч танилцуулга

Б. Ууганзаяа нь Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН-д 2019 оноос ажиллаж байгаа ба тэрээр баримт бичгийн төсөл боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргах, хууль зүйн асуудлаар судалгаа шинжилгээ хийх, гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах, компанийн эрх зүй болон гэрээний эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, арилжааны болон хөдөлмөрийн маргаанаар шүүхэд төлөөлөх зэрэг олон төрлийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэдэг.
Тэрээр өмнө нь МУ-ын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Судалгаа, Шинжилгээний Үндэсний хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан.
Б.Ууганзаяа нь Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН фирмд ажиллаж эхэлсэн үеэсээ гадаадын болон олон талын үйлчлүүлэгчдийг
төлөөлөн хил дамнасан томоохон хэлцэлд амжилттай оролцсон.

Мэргэжлийн туршлагаас

  • Олон улсын хөгжлийн банкинд уур амьсгалын чанарын төслийн хүрээнд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн (2020).
  • Монгол улсын томоохон арилжааны банкнаас 20 сая ам.долларын хадгаламжийн барьцааны эрх хэрэгжүүлэх маргаанд олон талд хөгжлийн банкийг төлөөлж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг амжилттай хамгаалсан (2020)
  • Компани болон бизнесийн эрх зүйн асуудлаар Улаанбаатар хот дахь томоохон моллд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, шүүхэд үүссэн маргаантай хэрэгт үйлчлүүлэгчийг төлөөлж амжилттай ажилласан (2019-2020)
  • Олон улсын бие даасан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагын хөрөнгө оруулалттай компанийг Монгол улсад үүсгэн байгуулах, Монгол улсад шинэ салхин цахилгаан станц хөгжүүлэх, барих, ашиглалтанд оруулах ажлын хүрээнд болон холбогдох хууль тогтоомжийн талаар үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн.

Холбоотой

УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2021/01/29-ний өдөр баталсан билээ. Уг хуулиар ХААН Банк болон системд нөлөө...

MN