Батаагийн Тэмүүлэн

ПАРТНЕР

temuulen@mdsa.mn

+976 99953553

Vcard татах

Профессор, Доктор Батаагийн Тэмүүлэн нь Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН-д 2015 оны 10-р сараас эхлэн нэгдэж, Партнераар ажиллах болсон. Тэрбээр магистрын болон докторын зэргээ ХБНГУ-ын Байрейтын Их Сургуульд хамгаалсан. Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН-д нэгдэхээсээ өмнө тэрбээр “Squire, Sander & Demsey” (одоогийн Squire Patton Boggs), “Sidley Austin” зэрэг дотоод, гадаадын томоохон хуулийн фирмүүдэд олон төрлийн асуудлаар Эрх зүйн дүгнэлт гаргаж өгөх,  хөндлөнгийн зөвлөгөө өгөх зэргээр хувийн эрх зүйн салбарт идэвхитэй ажиллаж байсан туршлагатай.

Доктор Тэмүүлэн нь Монгол улсын иргэний эрх зүйн нэр хүнд бүхий эрдэмтэн юм. Тэрбээр Иргэний эрх зүй, Өмчлөх болон эзэмших эрх, Үнэт цаасны хэлцэл, Оюуны өмч болон Барааны тэмдэг зэрэг салбаруудаар олон тооны бүтээл гаргасан ба үүний нэг нь Дүрсийн хувьд эдлэх эрх (хувь хүнийг хамгаалах эрхийн нэг хэсэг болох)-ийн талаар Герман хэл дээр гаргасан нэг сэдэвт бүтээл юм. Түүний бүтээлүүдийг Монгол улсын эрдэм шинжилгээний салбарт өндрөөр үнэлэхээс гадна хуулийн их, дээд сургуулиудын Иргэний эрх зүйн хичээлийн гол эх сурвалж болон ашиглагддаг.

Доктор Тэмүүлэн нь Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Хууль Зүйн Сургуулийн Профессор юм. Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Дэд Захирал, Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Тэмүүлэн нь 2010 оноос хойш Монголын Олон улсын ба Үндэсний Арбитр (МОУҮА)-т арбитрчаар ажиллаж байна.

Мэргэшсэн салбарууд:

Тэрбээр тус хуулийн фирмийн Оюуны Өмчийн салбарыг тэргүүлэхээс гадна PPP/Төслийн Санхүүжилт, Маргаан хянан шийдвэрлэх салбарт идэвхитэй ажилладаг.

Онцлох туршлага:

Оюуны өмч

  • Монгол улсын томоохон банкуудын хооронд үүссэн Барааны тэмдгийн талаарх маргаанд Эрх зүйн дүгнэлт гаргаж өгсөн,
  • Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, түүний гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг хуулийн зөвлөх,
  • МУИС-ийн судлаачдад сургуулийн захиргаатай хийх патентийн болон зохиогчийн эрх олгох гэрээний төслийг боловсруулж, зөвлөгөө өгсөн.

Маргаан хянан шийдвэрлэх

  • Монгол улсын Засгийн газар, Алтан Дорнод Монгол ХХК-ийн хоорондын ICC-н дүрмийн дагуу явагдсан олон улсын арбитрын ажиллагаанд эрх зүйн дүгнэлт гаргаж өгсөн;
  • Монгол улсын Төв Банкнаас гаргасан аккредетивтэй холбоотой АНУ-ын шүүхэд маргаан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн дүгнэлт гаргаж өгсөн;
  • 12 арилжааны банкинд Монгол улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг эсэргүүцсэн эрх зүйн дүгнэлт гаргаж өгсөн.

Хариуцсан Салбар

Холбоотой Мэдээ

Нийтлэл