Гомбосүрэнгийн Батжаргал

batjargal

PARTNER

batjargal@mdsa.mn

+976 99001070

Vcard татах

Г.Батжаргал нь олон улсын хөгжлийн банкууд, мөн Монгол Улсын томоохон уул уурхайн компаниуд зэрэг өргөн хүрээг хамарсан үйлчлүүлэгчдэд уул уурхай, байгалийн баялаг, бизнесийн болон компанийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, тэрээр ашигт малтмалын хөрөнгийн худалдаа, компанийн эрх зүй, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, анхдагч зах зээл дээр үнэт цаас санал болгох (IPO) болон бусад холбогдох хэлцлүүд, өрийг хувьцаагаар солих, хууль зүйн магадлан шалгалт хийх, банк, санхүүгийн асуудлаар зөвлөгөө өгдөг бөгөөд эрх зүйн актын төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд хамтран ажиллаж байсан. Г.Батжаргал нь Монгол Улсын төр, хувийн хэвшлийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. Тэрээр 2011 онд ЭмДиЭс ХаанЛекс ХХН-д ажиллаж эхлэхээс өмнө Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд мэргэжилтэн, “Эс Жи Групп” ХХК болон “Монгол Метал Майнинг” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байснаас гадна нотариатч хийж байсан. Г.Батжаргал нь тус нөхөрлөлийн компанийн нэгдэл болон худалдан авалт (M&A), уул уурхайн салбарыг ахлан ажиллаж байна. Тэрээр Монголын Хуульчдын Холбооны гишүүн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрх авсан. Г.Батжаргал нь Англи, Орос хэлний мэдлэгтэй.

Хариуцсан Салбар

Холбоотой Мэдээ

Нийтлэл