Даш-Онолтын Дүгэржав

dugerjav

ПАРТНЕР

dugerjav@mdsa.mn

+976 99119181

Vcard татах

Д.Дүгэржав нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас болон хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн судалгаа хийх чиглэлээр компаниуд, Монгол Улсын төрийн өмчит болон төрийн байгууллагуудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт нийт 30 гаруй жил ажилласан туршлагатай, хөрөнгийн зах зээл болон хууль эрх зүйн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах чиглэлд нэр хүнд бүхий хуульч юм. Түүний онцлох ажлуудад “Эрдэнэс-Таван Толгой” ХК-иас Лондонгийн болон Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нийтэд анх удаа санал болгох (IPO), хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах,  Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг бий болгох, ипотекийн анхдагч зах зээлд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, Монгол Улс дахь анхны 100% даатгагдсан бонд гаргах ажлуудад үзүүлсэн хууль зүйн зөвлөх үйлчилгээг дурдаж болно. Д.Дүгэржав нь Хөрөнгийн зах зээлтэй холбоотой бүхий л журмууд, 1994, 2002 оны Иргэний хууль, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад чухал үүрэгтэй оролцсон. Мөн тэрбээр бизнесийн, санхүүгийн эрх зүйн болон бусад сэдвээр олон тооны ном хэвлүүлсэн.

Эрх зүйн салбарт ажилласан 30 гаруй жилийн хугацаандаа Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны орон тооны Гишүүн бөгөөд Дэд дарга (2006-2011), Улсын Прокурорын Ерөнхий газарт прокурор, хэлтсийн дарга, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд мэргэжилтэн, Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуульд профессор болон дэд захирлаар тус тус ажиллаж байсан. Д.Дүгэржав Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн бөгөөд Монгол Улсын Хууль Зүйн Яамны Дотоод Аудитын Хорооны хараат бус гишүүн. Мөн Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо болон ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Д.Дүгэржав нь Англи, Орос  хэлний мэдлэгтэй.

Хариуцсан салбар

Холбоотой мэдээ

Нийтлэл