Батсүхийн Энхбат

УДИРДАХ ПАРТНЕР

enkhbat@mdsa.mn

+976 99111061

Vcard татах

Б.Энхбат Монголын хууль, эрх зүйн болон бизнесийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хуульчдын нэг юм. Тэрээр том хэмжээний төслүүд (дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, байгалийн баялаг) болон бизнесийн эрх зүйн хэлцлүүд дээр голчлон ажилладаг бөгөөд эрчим хүч, газрын тос, хий, компанийн эрх зүй, банк, санхүү, төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP), хууль, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чиглэлээр мэргэшсэн. Түүний үйлчлүүлэгч нар нь зээлдэгчид (олон улсын банкууд болон хувийн санхүүжүүлэгчид), хөрөнгө оруулагчид (хамтарсан аж ахуйн нэгж,  төслийн хөгжүүлэлт, оффтэйк, хувьцаа худалдах, худалдан авах зэрэг арилжааны хэлцлүүд болон компанийн нэгдэл, худалдан авалт) байдаг. Тэрээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Азийн Хөгжлийн Банк (АХБ), Майкрософт Корпорац болон Хилийн Чанад дахь Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпорац (OPIC)-д зөвлөгөө өгдөг.  ЭмДиЭс ХаанЛекс ХХН-д нэгдэхээсээ өмнө Б.Энхбат нь Ньюком группт, тодруулбал тус группын хоёр том охин компани болох Мобиком корпорац (Хууль, захиргаа, хүний нөөцийн газрын захирал) болон Изинис Эйрвэйз (Коммерын асуудал эрхэлсэн орлогч захирал) зэрэг компаниудад удирдах албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр ажил мэргэжлийн гараагаа Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Эрх зүйн бодлого, шинэчлэлийн нэгдсэн төлөвлөлтийн газрын Бизнесийн хууль тогтоомжийн тасгийн Референтээр эхэлсэн бөгөөд энэ хугацаандаа Иргэний хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Санхүүгийн түрээсийн болон Татварын хуулийн төслүүдийг боловсруулахад оролцож байсан. Б.Энхбат нь Монголын Хуульчдын Холбооны гишүүн юм. Тэрээр Англи, Орос  хэлний мэдлэгтэй.

Хариуцсан салбар

Холбоотой мэдээ

Нийтлэл