Жанчивдоржийн Майзориг

ПАРТНЕР

maizorig@mdsa.mn

+976 88103905

Vcard татах

Ж.Майзориг нь Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт 15 жил ажиллах хугацаандаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, орлогч дарга зэрэг албан тушаал хашиж байсан. Түүний ийнхүү төрийн байгууллагад ажиллаж, шийдвэр гаргах процесст биечлэн оролцож байсан туршлага нь тус нөхөрлөл болон нөхөрлөлийн хувийн хэвшлийн үйлчлүүлэгчдэд төрийн байгууллагуудтай холбоотой төсөл хэрэгжүүлэх, хэлцэл хийхэд ихээхэн давуу талыг бий болгодог. Ж.Майзориг нь үйлчлүүлэгчиддээ төслийн санхүүжилт, компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A) болон компанийн эрх зүйн зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Тэрээр  тус нөхөрлөлийн Төр, хувийн хэвшлийн түншлэл /PPP/ ба Төслийн санхүүжилт, Дэд бүтэц, Маргаан хянан шийдвэрлэх болон Олон улсын арбитрын салбаруудыг ахалж ажилладаг. Ж.Майзориг Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэл /PPP/ ба Төслийн санхүүжилтийн үндэс анх тавигдсан үеэс, Концессын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт голлох үүрэгтэй ажиллаж, өргөн цар хүрээний төслүүдэд гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгч, консорциум болон төрийн байгууллагуудад зөвлөгөө өгөх зэрэг энэ чиглэлээр мэргэшсэн монголын анхны хуульчдын нэг юм. Ж.Майзориг төмөр замын салбарт Шинэ Төмөр Зам төслийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй олон улсын арбитрын маргаанд Улаанбаатар Төмөр Замын дотоодын хуулийн зөвлөхөөр ажилласан. Мөн банк, санхүүгийн чиглэлээр Credit Suisse-тэй холбоотой олон сая долларын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө өгсөн. Тэрээр төслийн санхүүжилтийн талаар Монголд гарсан анхны ном болох “Төслийн Санхүүжилт” номыг хамтран зохиосон. Ж.Майзориг нь Монголын Хуульчдын Холбооны гишүүн бөгөөд Англи  хэлний мэдлэгтэй.

Хууль зүйн салбарын тэргүүлэх хэвлэл болох The Legal 500 Asia Pacific-аас 2016 оны нийтлэлдээ түүнийг “Шуурхай, туршлагатай, найдвартай хуульч” хэмээн тодорхойлсноос гадна “нарийн төвөгтэй асуудлуудад чадварлаг зөвлөгөө өгдөг. хэмээн үнэлсэн байдаг.

Хариуцсан салбар

Холбоотой Мэдээ

Нийтлэл