Цэвэгжавын Одмаа

odmaa

PARTNER

odmaa@mdsa.mn

+976 99880801

Vcard татах

Ц.Одмаа нь ЭмДиЭс ХаанЛекс ХХН-д 2014 оноос эхэлж ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт 10 жил ажилласан туршлагатай. Тэрээр компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A), компанийн засаглал, хамтарсан компани, бизнесийн хамтын ажиллагааны гэрээ, бизнесийн эрх зүйн гэрээ, байгаль орчны гэрээ/зохицуулалт, маргаанд төлөөлөх ажлыг оролцуулан бизнесийн болон хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамааралтай болон хамааралгүй асуудлаар өргөн хүрээний ажлыг хийж гүйцэтгэдэг. Ц.Одмаа нь ЭмДиЭс ХаанЛекс ХХН-д орохоосоо өмнө Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Иргэний эрх зүйн хэлтэст хуулийн ахлах судлаачаар ажиллаж байсан ба энэ хугацаандаа Компанийн эрх зүйн чиглэлээр олон тооны судалгааны бүтээл хэвлүүлж, судлаач-хуульчийн хувьд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн билээ. Тэрээр академик судлаач төдийгүй практик туршлага хуримтлуулсан хуульч бөгөөд Монгол Улсад  үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгаа уул уурхай, байгалийн баялгийн компаниудын нэг болох Гоби Коул энд Энержи ХХК-д ахлах хуульчаар ажиллаж байсан.  Ц.Одмаа нь Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн. Тэрээр Англи, Орос  хэлний мэдлэгтэй.