Пэлжээгийн Сугарням

sugarnyam

ПАРТНЕР

sugarnyam@mdsa.mn

+976 99999678

Vcard татах

П.Сугарням нь ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн Партнер бөгөөд тус нөхөрлөлийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр тус хуулийн нөхөрлөлийн үл хөдлөх хөрөнгө, банк, санхүүгийн салбарыг ахлан ажилладаг. П.Сугарням нь хувийн хэвшилд 15 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай хуульч бөгөөд үүнд орон сууцны санхүүжилт, ипотекийн хоёрдогч зах зээлд ажиллаж байсан туршлага багтана. Тэрээр нийт 3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий Монгол Улс дахь хамгийн анхны ипотекийн зээлийн худалдан авалт, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах ажилд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. П.Сугарням  нь банк, санхүү, орон сууцны санхүүжилтийн төслүүд, хөрөнгийн зах зээл, уул уурхай, байгалийн баялаг, аж үйлдвэрийн төслүүд, маргаан хянан шийдвэрлэх болон хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбаруудад хууль зүйн зөвлөгөө өгдөг.  ЭмДиЭс ХаанЛекс ХХН-д нэгдэхээсээ өмнө Монголын томоохон компаниудын нэг болох Номин Холдинг ХХК-нд ахлах хуульч, “Монголын Ипотекийн Корпорац ОССК” ХХК-д Үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Түүний үйлчлүүлэгчдээс дурдвал, Номин Холдинг ХХК, Монголын Ипотекийн Корпорац ОССК ХХК, Монгол Даатгал ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК болон Монголын Төмөр Зам ТӨҮГ орно. П.Сугарням нь Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн бөгөөд Англи, Орос  хэлний мэдлэгтэй.

Хууль зүйн салбарын тэргүүлэх хэвлэл болох The Legal 500 Asia Pacific-аас 2016 оны нийтлэлдээ түүнийг “маш өндөр бүтээмжтэй”  бөгөөд “эрүүгийн эрх зүйн холбогдолтой аливаа асуудлаар хандвал зохих хуульч” хэмээн тодорхойлсон.