News & Media

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗЭХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

“Омни актив ТЗК” ХХК-ийн МХБ-ээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагдах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Омни капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Эрэлхэг, “Омни актив ТЗК”-ийн ТУЗ-ын дарга С.Бямбасүрэн, андеррайтерээр ажилласан “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор, хөндлөнгийн хуулийн дүгнэлт гаргасан Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс ХХН”-ийн гүйцэтгэх захирал И. Учралбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгнээс онцолбол “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад, худалдахаар гаргадаг байсан. Харин энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь гурван өөр төрлийн зээлээр баталгаажсан гэдгээрээ онцлог бөгөөд энэ төрлийн үнэт цаасны салбарт шинэ бүтээгдэхүүн болж байна” гэдгийг онцолсон юм.

Дээрх үнэт цаас нь СЗХ-ны 2022/01/12-ны 01 дүгээр тогтоол болон МБХ-ийн Гүйцэтгэх захирлын 2022/01/28-ны А/12 тоот тушаалаар доорх нөхцөлтэйгээр үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тус үнэт цаасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН-ийн бэлтгэсэн хөндлөнгийн хууль зүйн дүгнэлтийг энд  дарж үзнэ үү.

  • Үнэт цаасны нэр: Омни актив ХБҮЦ
  • Үнэт цаасны тоо ширхэг: 50,000 ширхэг
  • Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Үнэт цаасны нийт үнийн дүн: 5,000,000,000 төгрөг
  • Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 14.5%
  • Үнэт цаасны хугацаа: 24 сар
  • Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Холбоотой мэдээллийг цааш үзэх

Share:

Print:

Print Friendly, PDF & Email

More news

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь “МонБийф” ХХК-ийн олон нийтэд хувьцаа анх удаа санал болгох ажлын хүрээнд мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүллээ

Таван Богд Группийн хамгийн анхны IPO MONBEEF брэндийн хувьцааны захиалга 2020 оны 8 –р сарын

EN