ФИРМ
Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш банк, санхүү, дэд бүтэц, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, бизнесийн болон компанийн эрх зүйн салбарт голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн Монголын тэргүүлэх хуулийн фирмийн нэг юм.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид олон улсын банк санхүүгийн байгууллага, дотоод болон гадаадын төрийн өмчит үйлдвэрийн газар, томоохон компаниудад Монгол Улсын хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч ажилласан. Бид томоохон гэрээ, хэлцлүүд, тэр дундаа олон улсын хэмжээнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон гэрээ, хэлцлүүдэд эрх зүйн зөвлөгөө өгч, ажилласнаараа бахархдаг.
Түүнчлэн, эрх зүйн зөвлөгөө өгч ажилладаг үндсэн салбаруудаасаа (банк санхүү, дэд бүтэц, бизнесийн эрх зүй, маргаан шийдвэрлэх ажиллагаа зэрэг) гадна бид “ногоон санхүүжилт”-тэй холбоотой төслүүд дээр ажилласан байдал, туршлагаараа Монгол Улсын хуулийн фирмүүдийн дунд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Өдгөө “ногоон санхүүжилт” нь байгаль орчны өнөөгийн байдлыг сайжруулахад чиглэгдсэн нэн чухал, цогц санхүүжилт болоод байгаа билээ.
Бид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт, орон сууц дулаалга, ногоон санхүүжилт олгох санхүүгийн тусгайлсан байгууллага байгуулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг “ногоон санхүүжилт”-ийн өргөн хүрээний төслүүдэд амжилттай оролцож, ажилласнаараа бахархдаг.