эрчим хүч дэд бүтэц

     Монгол Улс байгалийн нөөцөөр баялаг мөртлөө далайд гарцгүй билээ. Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 19-рт жагсдаг, 3 сая гаруй орчим хүн амтай, хүн амын нягтрал хамгийн багатай орны тоонд ордог. Иймд манай улсын голлох салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжил, өрсөлдөх чадварт дэд бүтцийн асуудал амин чухалд тооцогддог. Харин өнөөг хүртэл манай орны дэд бүтэц нь ашигт малтмал болон бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд саад учруулсаар байна. Нөгөө талаас, үр нөлөөтэй дэд бүтцийг барьж байгуулахад асар их капитал хөрөнгө оруулалт шаардагдана. Тухайлбал, эрчим хүчний салбарын боломж гарцыг нээхийн тулд тооцоогоор манай улсад ойрын 10 жилд 8-10 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

     2020 оны сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар нь Таван Толгой, Цагаан суварга, Багануур, Шивээ Овоо зэрэг уул уурхай, эрчим хүчний хэд хэдэн чухал төслүүдийг эхлүүлэх, хэрэгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байдаг. Түүнчлэн Энэтхэг Улсын тусламжаар барьж буй 1,0 тэрбум ам. долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд (2022 оны 12 дугаар сард) барьж дуусган, импортын газрын тосны хамаарлаас тодорхой хэмжээгээр ангижрах хүлээлт байна. Анхаарал татсан өөр нэг дэд бүтцийн төсөл нь Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал юм. Хэдэн жил саатсаны эцэст, Монгол-Японы хамтарсан компани (Японы Мицубиши корпорац, Нарита олон улсын нисэх буудал, Japan Airport Terminal Co., JALUX зэрэг компаниудаас бүрдсэн)-ийн менежментийн гэрээ бүхий Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал 2021 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Манай улсын дэд бүтцийн тогтвортой хөгжилд эрчим хүчний найдвартай хангамж нэн чухал билээ. Гэвч эрчим хүчний салбарын найдвартай хангамжийг шийдвэрлэхэд санхүү хөрөнгийн дутагдал, үйлдвэрлэл, цахилгаан дамжуулалтын үр ашиггүй байдал нөлөөлсөөр байна. Нэг талаас, Парисын Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хүлээсэн үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийг хангахад чиглэсэн, хувийн хэвшлийн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Нөгөөтээгүүр эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах боломжтой хөрөнгө оруулалтыг хойш татаж байна гэж үзэх үндэстэй. (“Нийтлэл” цэсний “Amendments to the Energy Act of Mongolia” файлыг үзнэ үү – англи хэл дээр.)

     Манай улсын дэд бүтцийн тогтвортой хөгжилд эрчим хүчний найдвартай хангамж нэн чухал билээ. Гэвч эрчим хүчний салбарын найдвартай хангамжийг шийдвэрлэхэд санхүү хөрөнгийн дутагдал, үйлдвэрлэл, цахилгаан дамжуулалтын үр ашиггүй байдал нөлөөлсөөр байна. Нэг талаас, Парисын Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хүлээсэн үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийг хангахад чиглэсэн, хувийн хэвшлийн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Нөгөөтээгүүр эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах боломжтой хөрөнгө оруулалтыг хойш татаж байна гэж үзэх үндэстэй. (“Нийтлэл” цэсний “Amendments to the Energy Act of Mongolia” файлыг үзнэ үү – англи хэл дээр.)

     ХаанЛекс Партнерс ХХН-ийн хуульчид нь сэргээгдэх болон уламжлалт эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бусад салбарт дахь томоохон төслүүд дээр тэргүүлэн ажилласаар ирсэн.

     Бидний оролцоо бүхий дэд бүтцийн онцлох төсөл нь хуульч Б.Энхбатын дотоодын хуулийн зөвлөхөөр ажилласан, Азийн Хөгжлийн Банкны оролцоо бүхий, Улаанбаатар хотын ДЦС-5 буюу Дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл юм.

     Уг төсөлд манай хуульчид Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хууль зүйн зөвлөхөөр ажилласан болно. ДЦС-5 төслөөс гадна манай хуульчид төмөр зам, барилга, барилгын үйлдвэр, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн хэд хэдэн төсөлд хуулийн зөвлөхөөр оролцоод байна. ХаанЛекс Партнерс ХХН нь манай улс дахь сэргээгдэх эрчим хүчний хамгийн олон төсөлд эрх зүйн зөвлөгөөг өгч ажилласан ба энэ чиглэлээр мэргэшсэн цөөн хуулийн фирмүүдийн нэг болж чаджээ. Бид өнгөрсөн хугацаанд өөрсдийн оролцсон эрчим хүчний төслүүдэд дараах оролцогч талуудад эрх зүйн зөвлөгөө өгсөн туршлагыг хуримтлуулжээ. Үүнд, (i) төрийн байгууллага (ЭХЯ, төрийн өмчит офтейк компани г.м.), (ii) төсөл хөгжүүлэгч (бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч г.м.), (iii) спонсор, (iv) санхүүжүүлэгч нарын аль алинд эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, энэ чиглэлээр онцгой туршлага хуримтлуулж чадсан билээ. Нэмж дурдахад, бидний эрчим хүчний салбар дахь мэргэжлийн туршлагыг эрчим хүчний уламжлалт (үйлчлүүлэгч: АХБ/ЭХЯ, БНХАУ-ын Power Resources, Zhejiang Energy Group г.м.) болон сэргээгдэх (үйлчлүүлэгч: АХБ, ЕСБХБ, Японы SoftBank Energy болон Монголын Клин Энержи Ази г.м.) эх үүсвэрийн аль аль салбарт хуримтлуулсан. ХаанЛекс Партнерс ХХН-ийн ажилласан эдгээр эрчим хүчний төслүүдээс зарим нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тодруулбал, Клин Энержи Ази ХХК-ийн Цэций салхин станцын төсөл нь (1) Euromoney Institutional Investor компанийн харьяа IJGlobal сэтгүүлийн “2017 оны Ази Номхон Далайн бүсийн оны шилдэг хэлцэл”–ээр, (2) “Азийн Бизнесийн Эрх зүйн Сэтгүүл”-ийн (“Asia Business Law Journal”) нэрлэснээр 2017 оны шилдэг хэлцэл шагналаар тус тус шагнагдсан байдаг. Бид Монголд хэрэгжсэн энэхүү анхдагч төсөлд төслийн спонсор талын хууль зүйн зөвлөхөөр ажилласан болно.

     Манай хуульчдын хамт олон төслийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэл, болон байгалийн баялгийн салбар дахь мэргэжлийн туршлагаа эрчим хүчний салбарт хуримтлуулсан туршлагатайгаа хослуулах нь энэ чиглэлийн томоохон төсөлд үйлчлүүлэгчдэд эрх зүйн цогц зөвлөгөөг үзүүлэхэд чухал давуу тал болдог.

     Манай Эрчим хүч, Дэд бүтцийн салбарын багийг хуульч Б.Энхбат удирдан ажилладаг.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN