Хууль тогтоомж, Эрх зүйн шинэчлэл

     Манай улс 1990 онд зах зээлийн эдийн засаг болон либерал ардчилалд нэгэн зэрэг шилжсэнээс хойш улс төр, эдийн засаг, нийгмийн эрс өөрчлөлтийг туулан иржээ. Монгол Улсын хууль тогтоох байгууллага болон эрх бүхий бусад байгууллагууд бизнес болон эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулсан, урьд өмнө нь байгаагүй маш олон шинэ хууль, хууль тогтоомжийн актыг батлан гаргасан бөгөөд цаашид ч батлан гаргасаар байх нь дамжиггүй юм. Ийм нөхцөлд хууль тогтоомжийн өөрчлөлт асар хурдтай явагдаж байна. Тухайлбал, Монгол Улсад эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1000 орчим хууль байгаагаас ихэнх нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчидтэй холбоотой харилцааг зохицуулж байна.

     Энэхүү хурдацтай өөрчлөлт шинэчлэлтээс үүдэн Монгол Улс, донор улс, байгууллагууд шинэ хууль тогтоомж боловсруулах ажлын зарим хэсгийг мэргэжлийн хуульч, хуулийн фирмээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг. Үүнд, тухайлбал, бизнес болон зохицуулалтын тодорхой харилцааг зохицуулсан хууль, хууль тогтоомжийн акт боловсруулах, тодорхой хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах, хүний эрх, бизнес эрхлэлт, банкны зохицуулалт зэрэг салбар хүрээнд хууль эрх зүйн бодлогын судалгаа шинжилгээ хийх зэргээс бүрддэг.

     Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН-ийн баг төрийн албанд ажиллаж хуримтлуулсан 10 гаруй жилийн туршлагатай хуульчдаас бүрддэг. Тухайлбал, хуульч Б.Энхбат нь Хууль Зүйн Яамны (тухайн үеийн нэршлээр) Эрх зүйн бодлого, шинэчлэлийн газарт аж ахуй, бизнесийн хууль тогтоомж боловсруулах хэсэгт мэргэжилтнээр, хуульч Г.Батжаргал нь мөн яамны Дэлхийн Банкны “Эрх зүйн шинэчлэл” төсөлд мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Тэд ХЗЯ-нд ажиллах хугацаандаа Монгол Улсын Иргэний хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Дампуурлын тухай зэрэг бизнесийн салбарын голлох хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан.

 

     ХаанЛекс Партнерсийн хуульчид хууль зүйн харьцуулсан судалгаа, хууль тогтоомж боловсруулах, эрх зүйн зөвлөмж тайланг Монгол Улсын төрийн байгууллага, гадаадын донор төсөл зэрэг үйлчлүүлэгч нарт зориулж боловсруулах зэргээр Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Эдгээр ажлын заримаас дурдвал эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн төслийг боловсруулах (АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн төслийн шугамаар), Үнэт цаасны кастодианы журмын төслийг боловсруулах, орчуулах (Санхүүгийн Зохицуулах Хорооны чадавхыг сайжруулах Люксенбургийн Их Вант Улсын Засгийн газрын төслийн хүрээнд), Зээлийн Батлан Даалтын Сангийн хууль, ЗДБС-гийн дотоодын дүрэм, журмыг боловсруулах (АХБ-ны төслийн хүрээнд), чанаргүй зээлийг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох нэмэлт, өөрчлөлтийн судалгааг хийх (ЕСБХБ-ны төслийн хүрээнд) зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилласан болно.

     Манай Хууль тогтоомж, Эрх зүйн шинэчлэлийн салбарын багийг хуульч Б.Энхбат удирдан ажилладаг.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN