Төр, хувийн хэвшлийн түншлэл Төслийн санхүүжилт

     Төр хувийн хэвшлийн түншлэл (“ТХХТ”) нь Монгол улсын тээвэр, эрчим хүч, уул уурхай, боловсрол болон эрүүл мэнд зэрэг салбар дахь дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, том байр суурь эзэлдэг. Монгол улсад “концесс” гэсэн нэр томьёо нь ТХХТ, төслийг барих-шилжүүлэх болон бусад олон бүтцийг хамарсан ойлголт билээ. Монгол улсын их хурал 2010 онд Концессын тухай хууль баталсан (“Концессын хууль”). Энэхүү хууль нь ОУХТАА-ын хувийн хэвшлийн санхүүжилттэй дэд бүтцийн төслүүдийн тухай хууль зүйн загвар зохицуулалт, Эдийн Засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын Концессын гэрээний ерөнхий зүйлсийн хуулийн хэсгүүд, Европын холбооны Төр хувийн хэвшлийн түншлэлийн ногоон баримт бичиг, олон нийтийн гэрээ болон концессын хуулиудаас удирдамж авсан, НҮБХХ, АХБ болон ОУХА-ын зөвлөмжид суурилан боловсруулагдсан юм. ЕСБХБ энэхүү Концессын хуулийг дүгнэхдээ “хэлэлцээрт суурилсан, төслийн санхүүжилтийн хүрээнд банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангах үүднээс санхүүжүүлэгч талын хүлээлтэд нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн стандартыг мөрдлөг болгож боловсруулагдсан хууль бөгөөд ЕСБХБ-ны бүх улс орнуудад хэрэгжиж буй цөөн хуулийн нэг юм” гэж байв. Ихэнх концессийн төрлүүд нь Концессын хуульд зааснаар Барих-Ашиглах-Шилжүүлэх, Барих-Шилжүүлэх, Барих-Эзэмших-Ашиглах, Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх, Сэргээн засварлах-Эзэмших-Ашиглах болон бусад (тухайн концессын зүйл, ажил, үйлчилгээнээс хамаарч өөрчлөгдөж болох) гэсэн хэлбэртэй байдаг.

 

     Концесс эрхийг Концессын хуульд заасан ерөнхий шаардлагыг хангасан Монгол улсын болон гадаадын хуулийн этгээд эсвэл тэдний консорциумд олгох боломжтой. Концессийг олгохдоо уралдаант шалгаруулалт хийх замаар төсөл сонгон шалгаруулж олгоно. Монгол улсын засгийн газраас уралдаант шаргаруулалт зохион байгуулах нарийвчилсан журам, баримт бичгийн загвар, саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт гэх зэрэг хэд хэдэн тогтоомж баталсан байдаг. Түүнчлэн, Концессийн хуульд зөвхөн хязгаарлагдмал нөхцлүүдэд өрсөлдөөнгүйгээр (уралдаант шалгаруулалтгүйгээр) шууд гэрээ байгуулж концесс эрх олгохыг зөвшөөрдөг. Тухайлбал, (i) уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн , (ii) концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа, (iii) уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн мөн (iv) концессын гэрээг зөрчсөн, концесс эзэмшигч хуулийн этгээд нь дампуурсан, татан буугдсаны улмаас концессийн зүйл нь бусад хуулийн этгээдэд шилжих зэрэг нөхцөлд концессын эрхийг шууд гэрээ байгуулах замаар олгох боломжтой. Концессын гэрээнд заавал тусгах шаардлагатай зүйлсийг Концессын хуульд заасан байдаг.

     Үүнээс гадна энэхүү гэрээний агуулга, нөхцөл зэрэг зүйлсийг хэлэлцэх, харилцан тохиролцох боломжтой. Концессын гэрээ, төслийн санхүүжилтийн гэрээ байгуулах нь талуудаас мэргэжлийн мэдлэг, өндөр ур чадвар шаардсан нарийн төвөгтэй харилцаа ба санхүүгийн гэрээг нарийн сайн боловсруулах зайлшгүй шаардлага тулгардаг. Манай хуульчид ТХХТ болон төслийн санхүүжилтийн чиглэлээр арвин туршлага, гүн гүнзгий мэдлэгтэй бөгөөд бид үйлчлүүлэгчиддээ уралдаант шалгаруулалтын үйл явц, гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, барилга байгууламж санхүүжүүлэх болон ашиглалтад оруулах зэрэг төслийн бүхий л үе шатанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

     ТХХТ/Төслийн санхүүжилтийн салбар дахь манай багийг хуульч И.Учралбаяр ахлан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг билээ.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN