Мэдээ Медиа

IPO болон банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай

УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан. Уг хуулиар системд нөлөө бүхий банк нь 2022/06/30-ны өдрөөс өмнө IPO хийж буюу хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй хувьцаат компани болох шаардлагатай болсон, мөн тэдгээрийн нэг хувьцаа эзэмшигч 2023/12/31-ний өдрийн дотор тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших шаардлагыг тогтоосон (хуулийн төслийн тухай танилцуулгыг дараах хаягаар үзнэ үү - www.khanlex.mn/mn/proposed-amendments-to-the-banking-law-of-mongolia-may-kick-start-landmark-reforms/).

Ийнхүү манай улсын үнэт цаасны зах зээлд 1 жилийн хугацаанд банкны хэд хэдэн IPO хийгдэхтэй холбогдуулан манай фирмээс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу IPO, түүний үе шат, дараалал, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллага IPO хийхэд анхаарвал зохих асуудлыг тусгасан дэлгэрэнгүй танилцуулгыг бэлдсэн ба танилцуулгыг авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уy.

Холбоо барих хаяг:

Г.Батжаргал (гар утас: +976-91911070, и-мэйл: batjargal@khanlex.mn);

И. Учралбаяр (гар утас: +976-89099106, и-мэйл: uchralbayar@khanlex.mn);

О.Намуун (гар утас: +976-99997088, и-мэйл: namuun@khanlex.mn).

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN