Мэдээ Медиа

Азийн Хөгжлийн Банкнаас Хас банкинд 30,0 сая ам.долларын санхүүжилт олгоход хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс ХХН” фирмийн хуульчид Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын Хас банкинд санхүүжилт олгох хэлцэлд АХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллав.
АХБ-ны энэхүү санхүүжилтын гол зорилго нь Хас Банкны оролцоотойгоор, манай орны бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, зээл олгох, тэр дундаа эмэгтэй эзэнтэй болон орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.
Уг зээл нь манай орны бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зах зээлд өрсөлдөхүйц, бага хүүтэй зээлээр дэмжих, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох ач холбогдолтой юм.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Павит Рамачандран уг хэлцлийн тухай: "Азийн Хөгжлийн Банк нь Хас Банкинд сангийн эрсдэлийг бууруулах, бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, улмаар ажлын байрыг шинээр бий болгох ач холбогдолтой ажилд санхүүгийн дэмжлэг үзүүллээ" хэмээн хэлжээ.

Тус хэлцэлд ХаанЛекс фирмийн хуульчдын багийг ахлан ажилласан, тус нөхөрлөлийн партнер Б. Энхбат: "Бид олон жилийн турш АХБ-ны Монгол Улсын банк санхүүгийн болон бусад салбар дахь үйл ажиллагаанд хуулийн зөвлөхөөр ажиллаж ирсэн. Энэ удаа Хас Банкинд санхүүжилт олгох хэлцэлд АХБ-ны зөвлөхөөр ажиллаж, уг санхүүжилтыг амжилттай олгоход дэмжлэг үзүүлсэндээ баяртай байна" гэв. Энэхүү хэлцэл нь Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН-ийн хуульчдын Монгол Улсын банк санхүүгийн салбарт болон олон талт хөгжлийн банк, санхүүгийн байгууллагын хэлцэлд хуримтлуулсан туршлагыг улам бататгаж өглөө.

 Түүнчлэн уг хэлцэлд ХаанЛекс фирмийн хуульч О. Намуун ажилласан болно.

Link to the further news on this transaction:

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN