Мэдээ Медиа

15МВт-ын хүчин чадал бүхий нарны эрчим хүчний төсөлд 18.7 сая ам.долларын тэргүүн ээлжид төлөгдөх зээлийн санхүүжилт Азийн Хөгжлийн Банк олгоход ХаанЛекс хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Тэнүүн Гэрэл Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй 15 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг барих, ашиглалтад оруулах төсөлд 18.7 сая ам.долларын тэргүүн ээлжид төлөгдөх зээлийн санхүүжилт олгоход Азийн Хөгжлийн Банк мөн Азийн Дэд Бүтцийн Хувийн Хэвшлийн Хөрөнгө Оруулалтын Сан (LEAP) нарт Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь хууль зүйн зөвлөгөө үзүүллээ.

Шинээр баригдах нарны цахилгаан станц нь Улаанбаатар хотын ойролцоо шинээр баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг юм.

Нарны цахилгаан станц нь жилд нийт 22.3 гВт цагийн цахилгаан үүсгэх хүчин чадалтайн зэрэгцээ жилд ялгарч буй нүүрс төрөгчийн ялгарлыг 26,400 тонноор бууруулах үр ашигтай юм.Ингэснээр 2017 онд 12 хувь байсан нийт сэргээгдэх эрчим хүчний хувийг 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл тус тус нэмэгдүүлэх МУ-ын Засгийн газрын зорилгод дэмжлэг үзүүлэх болно.

Уг төслийн талаар Азийн хөгжлийн банкны Хувийн Хэвшлийн Газрын захирал Майкл Барров хэлэхдээ: "Энэ төслийн хэрэгжилт нь Монгол улсын эрс тэс уур амьсгалд тохирсон, хувийн хэвшлээс цаг уурын нөхцөлд уян хатан техникийн шийдлийг багтааж чадсанаараа туйлын онцлог" хэмээн дурдсан байна .

Бид цаашид ч мөн энэхүү чухал ач холбогдолтой хэлцэлд АХБ-ны дотоодын зөвлөхөөр үргэлжлүүлэн зөвлөгөө өгч, хамтран ажиллахад таатай байх болно. Түүнчлэн, бид Монголын ногоон хөгжилд ээлтэй энэхүү төслийн нэг хэсэг болж ажиллаж байгаадаа баяртай байна."- хэмээн тус хэлэлцээрт ХаанЛексийн багийг ахалж ажилласан партнер, И. Учралбаяр дурдсан юм. Уг хэлэлцээрт мөн тус фирмийн Партнер, Б. Энхбат ажилласан болно.

Link to the further news on this transaction:

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN