Мэдээ Медиа

ЕСБХБ-наас банк бус санхүүгийн байгууллагад 10 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт олгоход хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН-ийн хуульчид ЕСБХБ-наас Монголын тэргүүлэгч бичил зээл олгогч компани Транскапитал ББСБ ХХК-д 10,0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгоход хууль зүйн зөвлөгөө үзүүллээ.

Манай улсын анхны хамгийн том бичил санхүүгийн байгууллагуудын нэг болох Транскапитал нь ЕСБХБ-тай 2013 оноос хойш хамтран ажилласан түнш юм. Тус 10 хүртэл тэрбум төгрөгийн зээл нь ЕСБХБ-наас Транскапиталд олгож буй ээлжит санхүүжилт бөгөөд Транскапитал өөрийн харилцагч, орон нутгийн бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн үйлчилгээг үзүүлэхэд ашиглах юм. Тус хэлцэлд ХаанЛекс фирмийн хуульчдын багийг ахлан ажилласан, тус нөхөрлөлийн партнер Б. Энхбат:

Бид ЕСБХБ-нд Транскапиталд олгох санхүүжилт дээр дахин хуулийн зөвлөхөөр ажилласандаа баяртай байна. Энэ удаагийн хэлцэл нь 2021 оны эхээр ЕСБХБ, Монголбанкны хооронд байгуулсан төгрөг-ам.долларын урт хугацаат своп хэлцлийн хүрээнд хийгдсэн ЕСБХБ-ны анхны зээл гэдгээрээ онцлог байв"гэв.

Холбоотой мэдээллийг цааш үзэх

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN