Монгол улсын хамгийн том бичил санхүүгийн байгууллага болох Транскапитал ББСБ-д Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 3 тэрбум төгрөгийн тэргүүн ээлжийннд төлөгдөх зээлийн санхүүжилт олгоход Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь ЕСБХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллаа.
Транскапитал нь Монгол улсын нэр хүнд бүхий анхны бичил санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд 2013 оноос хойш ЕСБХБ-ны үйлчлүүлэгч байсаар ирсэн. ЕСБХБ-аас тус байгууллагад олгож буй зээл нь 4 дэх удаагийн санхүүжилт бөгөөд Транскапил ББСБ-ын үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, Улаанбаатар хот болон бүс нутгийн эмзэг бүлэгт бичил бизнес эрхлэгчдэд хүрч, тэдний бизнесийг дэмжих зорилготой юм.
“Монгол улсын хувийн хэвшил дэх хамгийн том хөрөнгө оруулагч болох ЕСБХБ-нд цаашид ч үргэлжлүүлэн тусалж, зөвлөгөө үзүүлэхдээ бид таатай байх болно. Түүнчлэн, Монгол улсын бичил бизнес эрхлэгчдийг чадавхжуулах энэхүү хэлцэлд хамтран ажилласандаа бид баяртай байна.”- хэмээн тус хэлцэлд ХаанЛексийн багийг ахалж ажилласан партнер И.Учралбаяр сэтгэгдлээ илэрхийлсэн болно.
ХААН БАНКНЫ IPO ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь олон нийтэд үнэт цаасны