Мэдээ Медиа

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас Монгол Улсын лизингийн компанид 4,0 сая ам.долларын санхүүжилт олгоход хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс ХХН” фирмийн хуульчид Монгол Улсад лизингийн үйлчилгээг дагнан эрхэлдэг, салбартаа тэргүүлэгч ХасЛизинг ХХК-ид 4,0 сая ам.долларын санхүүжилтыг олгоход ЕСБХБ-инд эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав. ЕСБХБ уг зээлийг Ногоон уур амьсгалын сан (НУАС)-тай хамтран ЕСБХБ-ны Монгол дахь Ногоон эдийн засгийн санхүүгийн үйлчилгээ буюу GEFF төслийн хүрээнд (https://ebrdgeff.com/) олгох юм.

ЕСБХБ, НУАС-ийн энэхүү санхүүжилтээр ХасЛизинг ХХК нь бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд эрчим хүч, усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, өндөр гүйцэтгэлтэй технологид хөрөнгө оруулах санхүүгийн түрээсийг санал болгоно.

ХасЛизинг ХХК нь манай улсын анхны бөгөөд дагнасан санхүүгийн лизингийн компан ба ЕСБХБ-тай удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн юм.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Ханнес Такакс хэлэхдээ:“ЕСБХБ анх удаа уур амьсгалыг бууруулах, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөлд зориулж санхүүгийн түрээсийн зээлийг [ХасЛизингээр дамжуулж] Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээлттэй болгож байна” гэж тэмдэглэв.

Холбоотой мэдээллийг цааш үзэх 

N.B.: Enkhbat Batsukh led the above work while being a partner with the merged firm “MDS KhanLex LLP” (now de-merged). In 2018, Enkhbat Batsukh together with Uchralbayar Iderkhangai, another former lawyer of “MDS KhanLex” who advised on the above transaction, have relaunched their pre-merger firm “KhanLex Partners LLP.

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN