Мэдээ Медиа

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас Монгол Улсын лизингийн компанид 4,0 сая ам.долларын санхүүжилт олгоход хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс ХХН” фирмийн хуульчид Монгол Улсад лизингийн үйлчилгээг дагнан эрхэлдэг, салбартаа тэргүүлэгч ХасЛизинг ХХК-д 4,0 сая ам.долларын санхүүжилтыг олгоход ЕСБХБ-инд эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав. ЕСБХБ уг зээлийг Ногоон уур амьсгалын сан (НУАС)-тай хамтран ЕСБХБ-ны Монгол дахь Ногоон эдийн засгийн санхүүгийн үйлчилгээ буюу GEFF төслийн хүрээнд (https://ebrdgeff.com/) олгох юм.

ЕСБХБ, НУАС-ийн энэхүү санхүүжилтээр ХасЛизинг ХХК нь бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд эрчим хүч, усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, өндөр гүйцэтгэлтэй технологид хөрөнгө оруулах санхүүгийн түрээсийг санал болгоно.

ХасЛизинг ХХК нь манай улсын анхны бөгөөд дагнасан санхүүгийн лизингийн компан ба ЕСБХБ-тай удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн юм.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Ханнес Такакс хэлэхдээ:“ЕСБХБ анх удаа уур амьсгалыг бууруулах, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөлд зориулж санхүүгийн түрээсийн зээлийг
[ХасЛизингээр дамжуулж] Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээлттэй болгож байна” гэж тэмдэглэв.Тус хэлцэлд ХаанЛекс фирмийн хуульчдын багийг ахлан ажилласан, тус нөхөрлөлийн партнер Б.Энхбат:“Манай ХаанЛекс Партнерс фирм өмнө нь нэг талаас ЕСБХБ, нөгөө талаас ХасЛизинг ХХК, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн бусад компанид санхүүжилт олгох хэлцлүүдэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч оролцож ирсэн. Энэ удаагийн хэлцэл нь ЕСБХБ-наас НУАС-тай хамтарч, ногоон уур амьсгалыг дэмжихэд чиглэсэн санхүүжилт гэдгээрээ онцлог байлаа.” гэв. Энэхүү хэлцэл нь Монгол Улсын ногоон санхүүжилтийн салбарт хамгийн их туршлага хуримтлуулсан Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН-ийн байр суурийг улам бататгасан явдал боллоо.

Холбоотой мэдээллийг цааш үзэх

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email

Бусад мэдээ

MN