Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирмийн хуульчид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Дезерт Солар Пауэр Вуан ХХК-ны хэрэгжүүлж буй Монгол улсын хамгийн томоохон нарны цахилгаан станцын төсөлд 31.6 сая ам.долларын синдикат зээл олгоход ЕСБХБ-нд хуулийн зөвлөгөө үзүүлж байна.
Уг зээлийн санхүүжилтэд Тридиос Инвестмент Менежмент (Triodos Investment Management) болон Голландын Хөгжлийн Банк (FMO) хамтран оролцож байгаа билээ. Энэхүү синдикат зээл нь Монгол улсын өмнөд зүгт байрлах Сайншанд хотод баригдах 30МВт-ын нарны фотоволтайк (PV)цахилгаан станцын барилга байгууламж болон үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Дээрх нарны цахилгаан станц нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний анхны фотоволтайк (PV) томоохон эх үүсвэр болж байгаа ба өдрийн турш цахилгаан үүсгэж, нийлүүлэлтээс давсан эрэлтийг хангаж ажиллах болно.
“Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж буй бидний урт хугацааны үйлчлүүлэгч болох ЕСБХБ-нд хуулийн зөвлөгөө өгч, хамтран ажилласандаа бид таатай байна.” – хэмээн уг хэлцэлд ХаанЛексийн багийг ахалж ажилласан партнер И.Учралбаяр дурдав. Мөн уг хэлцэлд тус фирмийн Партнер Б. Энхбат хамтран ажилласан болно.
Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь “МонБийф” ХХК-ийн олон нийтэд хувьцаа анх удаа санал болгох ажлын хүрээнд мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүллээ
Таван Богд Группийн хамгийн анхны IPO MONBEEF брэндийн хувьцааны захиалга 2020 оны 8 –р сарын