Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН нь Монголын хөрөнгийн бирж болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-д хувьцаанд хөрвөх нөхцөлтэй 5 сая долларын зээл олгоход нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүллээ. “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК нь Монгол улсад үндсэн болон үнэт металл хайх, ашиглах төсөл хөгжүүлэн, хэрэгжүүлж буй компани юм.
Тус компани нь өөрийн гол төсөл болох “Хөндий-Алт” төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрлийг авах, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж дуусган, байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэх ажлуудыг санхүүжүүлэхэд уг зээлийн мөнгийг зарцуулах юм.
Эрдэнэ нь Монгол дахь үнэт болон суурь металлын хайгуул, олборлолтыг голчлон хийдэг. 2018 онд TSX-ээр арилжаалагддаг Эрдэнэ нь Монголын хөрөнгийн биржийн анхны хөндлөнгийн бүртгэлтэй компани болов.
Тус хэлцэлд ХаанЛекс фирмийн хуульчдын багийг ахлан ажилласан, тус нөхөрлөл партнер Г.Батжаргал: “Бид Монгол улсын хувийн секторт явуулж байгаа үйл ажиллагаанд нь ЕСБХБ-д дахин хууль зүйн үйлчилгээ үзүүлсэндээ таатай байна. Мөн бид ажлын байрыг шинээр бий болгох, байгаль орчны стандартыг дээшлүүлэх “Хөндий-Алт” төслийг нь дэмжих энэхүү хэлцэл дээр “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК болон түүний охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК-тай хамтран ажиллаж, дэмжих боломж олдсонд баяртай байна” гэв. Мөн уг хэлцэлд Партнер Б. Энхбат хамтран ажиллав.
Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь “МонБийф” ХХК-ийн олон нийтэд хувьцаа анх удаа санал болгох ажлын хүрээнд мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүллээ
Таван Богд Группийн хамгийн анхны IPO MONBEEF брэндийн хувьцааны захиалга 2020 оны 8 –р сарын