Мэдээ Медиа

Монгол улсын ноолуур үйлдвэрлэгч компанид 5 сая долларын зээл олгоход нь АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацид хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь Монгол улсын хурдацтай хөгжиж буй томоохон ноолуур үйлдвэрлэгчдийн нэг болох “Гоёл Кашмер” ХХК-д 5 сая долларын зээл олгоход нь АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци (“ХСК”)-д хууль зүйн зөвлөгөө үзүүллээ.

“Гоёл кашмер” ХХК нь энэхүү зээлийг үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор шинэ үйлдвэрийн барилга барьж, шаардлагатай нэмэлт төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм. Мөн тус компани нь ажилтнуудаа дэмжих зорилгоор тэдэнд зориулж орон сууц болон хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн барилга барихад уг зээлийн тодорхой хэсгийг зарцуулна.

Тус хэлцэлд үйлчилгээ үзүүлсэн ХаанЛекс Партнерс ХХН-ийн хуульчдын багийн гишүүн, партнер Гомбосүрэнгийн Батжаргал: “ХСК-аас Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд нь дахин үйлчилгээ үзүүлсэндээ бид баяртай байна. Мөн бид “Гоёл Кашмер” ХХК-ийн үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг дэмжиж ажилласандаа тун баяртай байгаа бөгөөд энэ нь Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,цаашлаад эдийн засгийг солонгоруулахад чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байна” гэв

Холбоотой мэдээллийг цааш үзэх

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email

Бусад мэдээ

MN