
'
УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2021/01/29-ний өдөр баталсан билээ. Уг хуулиар ХААН Банк болон системд нөлөө бүхий бусад банкнууд 2022/06/30-ны өдрөөс өмнө IPO хийх буюу хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй хувьцаат компани болох шаардлагатай болсон, мөн нэг хувьцаа эзэмшигч 2023/12/31-ний өдрийн дотор тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших шаардлагыг тус тус тогтоосон.
Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу. үзэх боломжтой.
Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд ХААН Банк хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаа гаргах бэлтгэл ажлыг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж хамтран ажиллах хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулсан бөгөөд хуулийн зөвлөхөөр Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН сонгогдон, хамтран ажиллах гэрээнд 2021/05/13-ны өдөр гарын үсэг зурлаа.
'
ХААН Банкны тухай
ХААН Банк нь 30 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, Монгол орон даяар 550 салбар нэгж болон цахим банкны хамгийн өргөн сүлжээ бүхий, банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсын арилжааны банк юм. ХААН Банк нь Монголбанкнаас тавьдаг бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж буйн зэрэгцээ 2020 оны 9-р сарын 30-ны байдлаар ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 1.2 их наяд төгрөг, нийт актив 11.1 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарыг тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй нийт банкны системийн 31.5 хувийг эзэлж байна.
ХААН Банкны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү: www.khanbank.com
Холбоотой мэдээллийг цааш үзэх