Идэрхангайн УЧРАЛБАЯР

Гүйцэтгэх захирал, партнер

Холбоо барих

 

Мэргэшсэн салбар

  • Барилга/ Үл хөдлөх
  • Төр хувийн хэвшлийн түншлэл, Төслийн санхүүжилт
  • Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

Гишүүнчлэл, тусгай зөвшөөрөл

  • Өмгөөлөгчдийн холбооны гишүүн
  • Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй
  • “Шинэ үеийн хуульч” (Legal500 2018)

Мэргэжил, боловсролын байдал

  • МУИС-ийн Хууль Зүйн Сургууль /2006-2011/
 

Хэл

  • Монгол
  • Англи 
  • Орос 
 

Товч танилцуулга

И. Учралбаяр нь Барилга, Үл хөдлөх хөрөнгө, Төр хувийн хэвшлийн түншлэл, Төслийн санхүүжилт болон Маргаан хянан шийдвэрлэх салбарт тус фирмээс үзүүлж буй хууль зүйн үйлчилгээг хариуцан удирддаг бөгөөд салбартаа ажилласан арав гаруй жилийн туршлагатай хуульч юм.

Тэрээр анх ажлын гараагаа “Грата” (Бүгд Найрамдах Казахстан Улсад төвтэй Төв Азийг хамарсан) олон улсын хуулийн фирмд хуульчаар ажиллаж эхэлсэн.
2014 онд тэрээр Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” (Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН болон Өмгөөллийн “ЭмДиЭс энд Ассошейтс” ХХН-үүдийн нэгдэлд үүссэн хуулийн фирм)-д ахлах хуульчаар ажиллаж байсан ба санхүү, барилга, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг бизнесийн өргөн цар хүрээний хэлцэлүүд болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож дотоод төдийгүй гадаадын харилцагч, үйлчлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгөх өргөн хүрээний туршлага хуримтлуулсан.
Тэрээр 2018 онд буюу Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН – Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-өөс тусгаарласан цаг үеэс одоогийн Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН-ийн партнер болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Түүний амжилтаас дурдвал И.Учралбаяр нь олон улсын хэмжээнд хуулийн фирмд зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий Легал 500 сэтгүүл (Legal 500)-д “Шинэ Үеийн Хуульч” (“Next Generation Lawyer”)-аар нэрлэгдэж байсан удаатай.

Мэргэжлийн туршлагаас

  • Туркийн Экспорт Кредит Банкнаас Монголын томоохон арилжааны банкны хооронд худалдааны арилжааг санхүүжүүлэх зорилготой зээл олгоход Туркийн Экспорт Кредит Банкинд хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2015)
  • Монгол улс, Улаанбаатар хотын төв цэгт Монголын томоохон арилжааны банк шинэ оффисын цогцолбор бүхий байгууламж төлөвлөх, барих, санхүүжүүлэх, ашиглах болон менежмент хийх зэрэг асуудлаар цогц хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн (2015)
  • Монгол улсад бүтээн босгох автомашин болон төмөр замын барилгын ажилд ашиглагдах бетон, эрдэст асфальт үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Европын компанид хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2016)
  • Монгол улсын шинэхэн хиймэл дагуулын болон өргөн зурвасын бизнес эрхлэгч компанийн хувьцааг худалдан авах мөн эргүүлэн худалдах асуудлаар Хонг Конгд төвтэй дэлхийн томоохон хиймэл дагуулын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2017)
  • Монголын топ лизингийн компанид зээлийн санхүүжилт олгох асуудлаар олон талт хөгжлийн тэргүүлэгч банкинд хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2018)
  • Европын брэнд бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхэлдэг Монгол улсын томоохон худалдааны компанид зээлийн санхүүжилт олгох асуудлаар Европын олон талт хөгжлийн тэргүүлэгч банкинд хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2019)
  • Монгол улсын тэргүүлэгч нарны эрчим хүч үүсгэгч болох 15 мВт-ийн хүчин чадал бүхий нарны эрчим хүчний төсөлд хамтарсан төслийн санхүүжилт олгох асуудлаар Азийн олон талт хөгжлийн тэргүүлэгч банкинд хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2019)
  • Монголын хамгийн том ноолууран эдлэл үйлдвэрлэгч компанид зээлийн санхүүжилт олгох асуудлаар Европын олон талт хөгжлийн тэргүүлэгч банкинд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн (2017 болон 2019) 
  • Монголын томоохонд тооцогдох банк бус санхүүгийн байгууллагад бичил бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээлийн санхүүжилт олгоход Европын олон талт хөгжлийн тэргүүлэх банкинд хуулийн зөвлөгөө өгч ажилласан (2017, 2019)
  • Монгол улсад 50.4 мВт-ийн хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын 100 хувийн хувьцааг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх асуудлаар Ази номхон далайн бүс нутгийн томоохон сэргээгдэх эрчим хүчний компанид хуулийн зөвлөгөө үзүүлсэн (2019).

Холбоотой мэдээлэл

Монгол улсын хамгийн том бичил санхүүгийн байгууллага болох Транскапитал ББСБ-д Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 3 тэрбум...

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирмийн хуульчид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Дезерт Солар Пауэр Вуан ХХК...

MN