Publication

“Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай” цуврал вебинар

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” хуулийн фирм нь Европын Холбооны санхүүжилт, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж “Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай” сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл өгөх цуврал вебинарыг амжилттай зохион байгуулав. Эдгээр вебинарын зорилго нь Ковид-19 цар тахал, онцгой нөхцөл байдлын үед жижиг, дунд бизнес эрхлэгч нарт онцгой нөхцөл байдлын үеийн хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой хууль зүйн нэгдсэн мэдээлэл хүргэхэд оршино.
Нэгдүгээр вебинар 2020/12/15-ны өдөр явагдсан ба дараах сэдвийг хөндсөн:
• Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээ ба хууль зүйн үр дагавар
• Онцгой нөхцөл байдлын үеийн зээлийн гэрээний зохицуулалт
• Онцгой нөхцөл байдлын үеийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
Нэгдүгээр вебинарын материалыг эндээс үзнэ үү.

Хоёрдугаар вебинар 2020/12/21-ний өдөр явагдсан ба дараах сэдвийг хөндсөн:
• Цахим худалдааны зохицуулалт
• Аж ахуйн нэгжийг татан буулгах, ААН-ийн дампуурал
• Түрээсийн төлбөр төлөлтийг хойшлуулах болон бууруулах талаар
Хоёрдугаар вебинарын материалыг эндээс үзнэ үү.

Гуравдугаар вебинар 2020/12/25-ны өдөр явагдсан ба дараах сэдвийг хөндсөн:
• Давагдашгүй хүчин зүйл, тоон гарын үсэг, гэрээнд өөрчлөлт оруулах
• Хөдөлмөрийн харилцааны асуудлууд
• Ковидийн үеийн татвар, НДШ-ийн зарим зохицуулалт
Гуравдугаар вебинарын материалыг эндээс үзнэ үү.
Вебинаруудад идэвхтэй оролцсон жижиг, дунд бизнес эрхлэгч, ивээн тэтгэсэн, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье!

See the full content

Share:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

More Publication

EN