News & Media

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь “МонБийф” ХХК-ийн олон нийтэд хувьцаа анх удаа санал болгох ажлын хүрээнд мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүллээ

Таван Богд Группийн хамгийн анхны IPO MONBEEF брэндийн хувьцааны захиалга 2020 оны 8 –р сарын 8-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолоор нээгдэж, захиалга даруй 228.4 хувиар амжилттай биеллээ.

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь тус IPO дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт зориулан хөндлөнгийн хуулийн дүгнэлт гаргасан юм.  

Монбийф компани нь олон нийтэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу  64,285,700 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 45 төгрөгөөр нийтэд санал болгож 2.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа ба тус хөрөнгөөр компанийн бизнесийн дунд хугацааны төлөвлөгөөний гүйцэтгэлд зарцуулахаар төлөвлөөд байгаа болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Share:

Print:

Print Friendly, PDF & Email

More news

EN