бидний тухай

ФИРМ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН (“ХаанЛекс ”) нь банк санхүү, үнэт цаас, дэд бүтэц, эрчим хүч, шүүхийн маргаан, бизнесийн болон компанийн эрх зүйн салбарт голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид өөрсдийн үйлчилгээ, мэдлэг туршлагаа олон улсын зах зээлийн томоохон оролцогч нарт хүргэж ирсэн ба эдгээрт олон улсын хөгжлийн банк, санхүүгийн байгууллагууд, гадаадын төрийн өмчит болон хувийн салбарын тэргүүлэгч компаниуд багтдаг. Бид Монгол Улсад хийгдсэн олон улсын шинжтэй томоохон гэрээ, хэлцлүүдэд эрх зүйн зөвлөгөө өгч, амжилттай ажилласан ба тэдгээрийн зарим нь олон улсын хэмжээнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөнд баяртай байдаг. Түүнчлэн, хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг бидний үндсэн эрх зүйн салбарууд (банк санхүү, дэд бүтэц, бизнесийн эрх зүй, шүүхийн маргаан зэрэг)-аас гадна хурдтай хөгжиж буй “ногоон санхүүжилт”-ийн эрх зүйн чиглэлээр ажилласан байдал, туршлагаараа Монгол Улсын хуулийн фирмүүдийн дунд бид тэргүүлэх байр суурь эзэлдэг. Өдгөө “ногоон санхүүжилт” нь байгаль орчны өнөөгийн байдлыг сайжруулахад чиглэгдсэн нэн чухал, цогц санхүүжилт болоод байгаа билээ. ХаанЛекс нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих, угсармал орон сууцыг дулаалах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих, хог хаягдал булшлан устгах цэг байгуулах зэрэг ажлыг санхүүжүүлэх, ногоон санхүүжилт олгох санхүүгийн тусгайлсан байгууллага үүсгэн байгуулах гээд “ногоон санхүүжилт”-ийн өргөн хүрээний төслүүдэд амжилттай оролцож, ажилласнаараа бахархдаг.

ХаанЛексийн хуульчид үнэт цаасны зах зээлийн хүрээнд дотоодын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, үнэт цаас гаргагч компаниуд, мөн үнэт цаасны зах зээл дэх зохицуулагч байгууллагуудад Монгол Улсын хууль, эрх зүйн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирснийг дурдах нь зүйтэй. Бид үндэсний хууль тогтоомж, эрх зүйн мэдлэг, туршлагаа олон улсын эрх зүйн тэргүүний туршлага, стандарттай уялдуулан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба үйлчлүүлэгчийнхээ бизнесийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нь нийцэх бодит шийдлийг санал болгож чаддагаараа онцлог юм.

ХаанЛекс нь үнэт цаасны зах зээлийн оролцогчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хуулийн фирм билээ.

Харилцагчдын сэтгэгдэл

бидний түүх

2018
2018

Харин 2018 онд Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь тус фирмээс буцаж тусгаарлан, хуучин бүрэлдэхүүнээрээ дахин байгуулагдсан болно. Тухайн үед Өмгөөллийн “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-д төслийн санхүүжилт болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хуульч Идэрхангайн Учралбаяр нь манай фирмд нэгдсэн.
Өөрчлөн байгуулагдсан цагаасаа хойш манай фирм нь олон улсын оролцогчдыг хамарсан гэрээ, хэлцлүүдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төвлөрөн ажиллаж байна. Түүнчлэн, өмнөх нэгдсэн хуулийн фирмд биднээр үйлчлүүлж бүх томоохон үйлчлүүлэгчид маань одоо ч манай фирмээс хууль зүйн үйлчилгээ үргэлжлүүлэн авсаар байна. Тухайлбал, гадаадын томоохон корпорациуд (жишээ нь, AirBnB, Accor Hotels, Facebook, Philip Morris, г.м.), дэд бүтцийн компаниуд (Монгол Улсын Клин Энержи Ази ХХК, Японы SoftBank Energy корпораци, Автралийн Techenomics International г.м.), олон улсын санхүүгийн байгууллага, гадаадын хөгжлийн болон томоохон банкууд (жишээ нь, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк, Хятадын экспорт, импортын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА), АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци, г.м.) нь хуулийн зөвлөхөөрөө биднийг сонгон үйлчлүүлж байна.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

бидний амжилт

Бидний мэргэжлийн ур чадвар, туршлага, амжилтыг Chambers, The Legal500, IFLR 1000, AsiaLawProfile зэрэг олон улсын хууль зүйн салбарын тэргүүлэх хэвлэлүүд хүлээн зөвшөөрч, улмаар эрх зүйн тодорхой салбаруудын тэргүүлэгч хуульчаар манай фирмийн хуульчдыг байнга нэрлэж, тодруулж байсан.

Өнгөрсөн хугацаанд Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН нь олон улсын томоохон хуулийн фирмүүдийн хамтран ажилладаг Монголын нэр хүнд бүхий хуулийн фирмийн нэг болсон.

манай үйлчлүүлэгчид

MN