Мэдээ Медиа

Монголын томоохон арилжааны банкинд 4.8 сая ам.долларын санхүүжилт олгохтой холбоотой хэлцэлд ХаанЛекс нь “Frankfurt School Financial Services Gmbh” байгууллагад хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН-ийн хуульчид төслийн хөрөнгө оруулалт, удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Frankfurt School Financial Services Gmbh” байгууллагаас Монголын томоохон арилжааны банк болох “ХААН Банк” ХХК-д 4.8 сая ам.долларын санхүүжилт олгох хэлцэлд “Frankfurt School Financial Services Gmbh” байгууллагын хуулийн зөвлөхөөр ажиллав.
Энэхүү санхүүжилт нь “ХААН Банк” ХХК-иас Монгол улсын бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүрээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тус санхүүжилт нь Швейцарийн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компани болох “BlueOrchard”-аас олгох 20 сая ам.доллартай нэгдэх юм.
“Бид “Frankfurt School Financial Services Gmbh” болон түүний түншүүдэд Монгол улсын бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаж байна. Түүнчлэн, “ХААН Банк” ХХК-д Ковид-19 цар тахлын энэхүү хүнд цаг үед урт хугацаатай тогтвортой санхүүжилт татаж чадсан явдалд баяр хүргэмээр байна” хэмээн энэхүү хэлцэлд “ХаанЛекс”-ийн багийг ахалж ажилласан партнер И.Учралбаяр сэтгэгдлээ илэрхийлсэн болно.

Холбоотой мэдээллийг цааш үзэх

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN