Мэдээ Медиа

Монгол улсын санхүүгийн байгууллагад 2 сая ам.долларын зээл олгоход нь АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацид хууль зүйн үйлчилгээ үзүүллээ

Өмгөөллийн "ХаанЛекс Партнерс" ХХН нь Монгол улсын томоохон банк бус санхүүгийн байгууллагын нэг болох "Говь Файнанс" ББСБ ХХК (Говь Файнанс)-д 2 сая ам.долларын зээл олгоход нь АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци ("ХСК")-д хууль зүйн үйлчилгээ үзүүллээ.

Говь Файнанс нь тус зээлийн мөнгийг өөрийн зээлийн багц болон салбартаа нэмэгдүүлэх ажлыг санхүүжүүлэхдээ зарцуулна. Зээл нь жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжсэнээрээ Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах бөгөөд энэ нь цаашлаад ажлын байрыг шинээр бий болгох, эдийн засгийг солонгоруулахад өөрийн нөлөөг үзүүлнэ.

"Бид ХСК-аас Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд нь үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлсэндээ таатай байна. Мөн Говь Файнансийн зээлийн багцаа өргөжүүлж, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих санаачилгад нь туслалцаа үзүүлэн ажилласандаа баяртай байна" хэмээн тус нөхөрлөлийн партнер Г. Батжаргал хэлэв. Уг хэлцэлд мөн нөхөрлөлийн Партнер Б. Энхбат болон хуульч Б. Хулан нар ажилласан болно.

Түгээх:

Хэвлэх:

Print Friendly, PDF & Email
MN