Манай улсын хамгийн том ББСБ-уудын нэг болох “Омни Капитал ББСБ” ХХК нь тусгай зориулалтын компани үүсгэн байгуулах замаар “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас”-ыг гаргахад бэлэн болов. 2022 оны 2 дугаар сард МХБ-ээр анхлан нээлттэй арилжаалах “Омни Капитал ББСБ” ХХК-ийн энэхүү үнэт цаас нь манай улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд олон нийтэд нээлттэй арилжаалах хоёр дахь “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” болж байгаа юм.
“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” буюу салбарынхны дунд “ХБҮЦ” гэсэн товчлон нэрлэж заншсэн энэхүү санхүүгийн хэрэгсэл нь зээл, түрээс, өрийн бичиг зэргээс үүсэх шаардах эрх, авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгийн багцаар баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас юм.
Энэ төрлийн үнэт цаас нь СЗХ, МХБ-ээс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж, бусад төрлийн үнэт цаастай харьцуулахад харьцангуй бага эрсдэлтэй, тогтмол орлоготой байдгаараа давуу талтай.
“Омни Капитал ББСБ” ХХК-аас гаргаж буй ХБҮЦ-ны тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү:
Эцэст нь, тус ХБҮЦ-ыг зах зээлд ийнхүү гаргахад Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН-ийн хуульчдын баг хамтран ажилласныг дурдахад таатай байна.ХаанЛекс фирмийн гүйцэтгэх захирал, хуульч И.Учралбаярын сэтгэгдлээс: “ХБҮЦ гаргах нь оролцогч олонтой, их хэмжээний бичиг баримт боловсруулдаг, хууль болон СЗХ-ноос баталсан шаардлагыг хангасан байх нарийн ажиллагаа байдаг.Тус хэлцлийн хүрээнд манай хуулийн фирм нь Омни Актив ТЗК-ийн зээлийн багц болон бусад холбогдох бичиг баримтуудыг шалган тус үнэт цаасыг хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэсэн дүгнэлт гаргасан”.
Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН нь СЗХ-той бүртгэлтэй хуулийн фирм ба манай улсын хөрөнгийн зах зээлийн анхдагч хуулийн фирмуудын нэг юм. ХаанЛексын хуульчид нь хөрөнгө зах зээл дээр IPO, өрийн бичиг, бусад төрлийн хэлцэл дээр ажилласан ба ингэхдээ үнэт цаас гаргагч, андеррайтер, хөрөнгө оруулагч аль аль талд хуулийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу..