2010 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 оны 8 дугаар сард УИХ-д өргөн барьсан. УИХ-ын зарим гишүүдийн хамтран санаачилсан уг Төсөл батлагдвал манай улсын банкны салбар төдийгүй үнэт цаасны зах зээлд томоохон өөрчлөлтийг бий болгохоор байна.
2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар буюу эцсийн хэлэлцүүлэгт шилжээд буй Төслийн зарим гол агуулгыг хүргэж байна.