Вебинар

ВЕБИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийтэлсэн: 2020-12-25

Европын Холбооны санхүүжилтээр, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас “КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хүргэххууль зүйн мэдээлэл” төслийн хүрээнд 3 удаагийн цуврал вебинарыг амжилттайзохион байгуулаа..

Энэхүү цуврал вебинарын үеэр бид Ковид-19 цар тахал, онцгой нөхцөл байдлын үед манай орны жижиг, дунд бизнес эрхлэгч нарт онцгой нөхцөл байдлын үеийн хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой, үнэ төлбөргүй хууль зүйн нэгдсэн мэдээллийг хүргэв.

 Нийт 3 удаагийн цуврал вебинар маань дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

“КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл”-ийг санхүүжүүлсэн Европын Холбоо, хэрэгжүүлсэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, дэмжиж оролцсон ХХХАҮЯ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын удирдлага, хамт олонд нийт оролцогчдын өмнөөс талархсанаа илэрхийлье!

Хэрэв та вебинарт оролцож чадаагүй бол Вебинарын бүтэн бичлэг, пресентац болон дагалдах материалыг үзэх боломжтой(доошоо гүйлгэж үзнэ үү).

Мөн доорх “Асуулт Хариултын Гарын Авлага” нь 3 удаагийн цуврал вебинарын агуулгыг нэгтгэж дүгнэхэд оршино. Мөн вебинарын үеэр оролцогчдоос ирсэн асуултанд хариулсан болно.

"Асуулт хариултын гарын авлага"- /Монгол хэл дээр үзэх/

"Асуулт хариултын гарын авлага"- /Англи хэл дээр үзэх /

Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хууль зүйн мэдээлэл хүргэх цуврал вебинар

Он сар өдөр: 2020-12-08

Европын Холбооны санхүүжилт, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр бид Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж "Ковид-19" ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай"сэдвийн хүрээнд гурван удаагийн хууль зүйн мэдээлэл өгөх бидний зохион байгуулах гэж байна.

Цуврал вэбинар нь дараах сэдвүүдийн хүрээнд болох болно. Үүнд:

Хэрвээ таны бизнест Ковид-19 цар тахлаас үүдсэн хориг, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн сөрөг нөлөө үзүүлж байгаа бол энэхүү вебинар танд туслах болно.

Вебинарыг Өмгөөллийн ХаанЛекс Партнерсийн хуульчид бэлтгэн явуулна.

MN